Улсын хэмжээнд 61554 хүн гэрийн ажиглалтад байгааг Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэв. Энэ бол эмнэлэгт хэвтэж чадаагүй хүнд болон хөнгөн өвчтэй хүмүүсийн тоо. Халдвар авсан хүний тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ор хүрэлцэхгүй, гэрээр эмчлүүлж буй хүмүүсийн өвчлөл хүндэрч буй. Иймд Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 24-ны А/595 дугаар тушаалаар “Covid-19” цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх ажлын багийг байгуулаад буй.
УОК-ын Шуурхай штабын дэргэд ажиллаж буй тус багт энэ сарын 1-ны байдлаар нийт 324 хүн хэвтэн эмчлүүлэх хүсэлт гаргажээ. Үүнээс тандалтын багийн үзлэг, оношлогоон дээр үндэслэн 22 эмнэлгийн 189 сул оронд хэвтэх нэн шаардлагатай маш хүнд, хүнд, хүндэвтэр иргэнийг хуваарилан тусламж үзүүлжээ. Мөн яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай иргэдийг хүлээн авах сул орны нөөцийг бүрдүүлж байгаа аж.
Холбоотой мэдээ