Хувьдаа машинтай иргэдийг Covid-19-ийн тандалтын багт ажиллуулна

Хуучирсан мэдээ: 2021.10.03-нд нийтлэгдсэн

COVID-19

Хувьдаа машинтай иргэдийг Covid-19-ийн тандалтын багт ажиллуулна

Хувьдаа машинтай иргэдийг Covid-19-ийн тандалтын багт ажиллуулна

Нийслэлийн онцгой комиссоос хувийн автомашинтай жолоочийг  Covid-19 халдварын эсрэг тандалт, хариу арга хэмжээнд ажиллахыг урьж байна. Хувийн автомашинтай иргэдийг  тандалтыг эрчимжүүлэх, тархалтыг бууруулах, өрхийн эрүүл мэндийн төвд дэмжлэг үзүүлэх зорилгоор хөлсөөр ажиллуулахаар болсон аж.

Тодруулбал, тандалт, хариу арга хэмжээ, үйл ажиллагаанд өөрийн тээврийн хэрэгслийг ашиглаж өрх, тосгоны эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллана. Ажлын хүрээнд гэрийн хяналт хийх, эмийн багц хүргэх, нөөц татан авалт хийх, шинжилгээ авах зэрэгт эрүүл мэндийн ажилтныг тээвэрлэх болон шаардлагатай тохиолдолд батлагдсан тохиолдлыг эмнэлэгт хүргэнэ.

Ерөнхий нөхцөл:

  • Covid-19 тархалт, ӨЭМТ-ийн ачааллаас хамаарч ажиллах газрын хуваарийг Нийслэлийн Онцгой комиссоос долоо хоног бүр хийнэ.
  • Долоо хоногт зургаан өдөр ажиллана, ажлын цаг 09:00 цагаас эхэлж ӨЭМТ-ийн тухайн өдрийн ажил дуусах хүртэл ажиллана.
  • Урамшууллыг 1 өдрийн 50,000 төгрөг байхаар тооцож, 14 хоног тутам олгоно /Хүн амын орлогын албан татвар болох 10 хувийг суутгана/.
  • Шатахууны зардалд 1 өдрийн 20,000 төгрөг олгоно.
  • Нэмэлт шатахуун, хоол, хамгаалах хувцас хэрэгслийг тухайн ӨЭМТ хариуцна.

Дээрх нөхцөлийн дагуу ажиллах боломжтой иргэд дараах холбоосоор орж бүртгүүлэх юм байна. Эмч, дадлагажигч эмч, сувилагч бол давуу тал болох аж.

https://forms.gle/4rqrmh4dWKDuuv7G8

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж