Covid-19-ийн лавлахын ачаалал сүүлийн хоногт 11.1 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2021.10.03-нд нийтлэгдсэн

Covid-19-ийн лавлахын ачаалал сүүлийн хоногт 11.1 хувиар өсчээ

Covid-19-ийн лавлахын ачаалал сүүлийн хоногт 11.1 хувиар өсчээ

Covid-19-ийн  нэгдсэн лавлах 119 төвийн утсанд сүүлийн 24 цагт 7146 иргэн ханджээ. Үүнээс 6600 удаагийн дуудлага мэдээллийг хүлээн авсан байна. Энэ нь өмнөх өдрөөс 11.1 хувиар өссөн үзүүлэлт аж.

Халдвар авсан иргэдийн тухайд, хэрхэн яаралтай тусламж авах вэ, яаж эмнэлэгт хэвтэх вэ зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой хүсэлт, гомдол дийлэнх хувийг эзэлж байна. Мөн тусгаарлах байрны мөнгө буцаах, гадаадаас ирэх нислэг тусгаарлалтын талаарх мэдээллийг иргэд лавлаж байгаа юм.

Нэгдсэн лавлах 119 төвийн утсанд өнгөрсөн сард 198.492 дуудлага бүртгэгджээ. Үүний 173.852 буюу 88 хувийг нь хүлээн авсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж