Өмнөд Солонгосын гадаад дахь дипломат албаныхан татвар төлөгчдийн мөнгөөр тансаг автомашин худалдан авснаасаа болж шүүмжлэлд өртжээ. Улмаар Өмнөд Солонгосын гадаад харилцааны яаманд хандан Элчин сайдуудын тансаг автомашиныг дотоодод үйлдвэрлэсэн тэргээр солихыг шаардаж эхэлсэн байна. Өмнөд Солонгосын гадаад харилцааны яамнаас олон улсад суугаа дипломат төлөөлөгчдийг гадны үнэтэй брэндийн автомашинаас илүү дотооддоо үйлдвэрлэсэн тэргийг хэрэглэхийг зааварчилсан байна.
Энэ оны нэгдүгээр сарын байдлаар олон улсад суугаа Өмнөд Солонгосын элчин сайдын яамдын 80 хувь буюу 545 нь дотоодын брэндийн автомашинтай. Гэхдээ дипломатуудын 1/4 нь гадаадын тансаг зэрэглэлийн автомашин унадаг гэсэн судалгаа гарчээ. Тухайлбал, Нэгдсэн вант улсад суугаа Өмнөд Солонгосын элчин сайдын яам гэхэд л дөрвөн Mercedes-Benz , нэг Volkswagen, нэг Hyundai загварын автомашинтай гэнэ.
Өмнө нь 2009 онд Өмнөд Солонгосын гадаад харилцааны яам нь өөрийн орны брэндийг олон улсад сурталчлах зорилгоор дотоодын брэндүүдтэй гэрээ хийж, гадаад дахь элчин сайдын яамдуудад ашиглахаар болсон юм. Гэвч 2020 оноос хойш 55 элчин сайдын яамны 11 нь гадаадын брэндийн автомашин худалдан авсан нь тогтоогджээ.
ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES
Холбоотой мэдээ