Хэнтий аймгийн Биндэр сумын “Баянголын боом” гэдэг газарт “Ланд-80” загварын автомашин голын ус руу орж сууснаар 8-15 насны таван хүүхэд, нэг том живэх аюулд оржээ.
Азаар Биндэр сумын харъяат иргэн, 38 настай эрэгтэй нь “Ланд-80” загварын автомашины бүхээг дээр хүүхдүүдийг гаргаж, тусламж дуудсан байв.
Тус газар нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км-т байсан бөгөөд онцгой байдлын алба хаагч нар 30 минутын дотор хүчр очжээ. Тэднийг аврах ажиллагаа 35 минут үргэлжилсний эцэст аюулгүй газар аварч гаргасан аж.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ