Талибан амиа золиослогчдын батальон байгуулав

Хуучирсан мэдээ: 2021.10.03-нд нийтлэгдсэн

Талибан амиа золиослогчдын батальон байгуулав

Талибан амиа золиослогчдын батальон байгуулав

Афганистаны төрийн эрхийг авсан талибанчууд Хятад, Тажикистан улстай залгаа хилээ хамгаалах зорилгоор амиа золиослогчдын батальон байгуулжээ.

Афганистаны Бадахстан мужийн захирагч Муллах Нисар Ахмад Ахмадийн мэдээлснээр нутгийн хойд хэсгээр хилийн манаанд тэсрэх бөмбөг дэлбэлж амиа золиослогчдын тусгай батальоныг байршуулах болсон аж. Тус батальон нь төрийн эрхээс зайлуулагдсан засгийн газрын хүчин, АНУ-ын тэргүүлсэн олон улсын цэргийн эвслийн гишүүдийн эсрэг террорист ажиллагаа явуулах үүрэг хүлээжээ.

"Энэ батальонгүйгээр АНУ-ыг ялах боломжгүй. Эдгээр зоригт дайчид тусгай тэсрэх бөмбөг бүхий бүсийг зүүж, Афганистан дахь АНУ-ын баазуудыг дэлбэлнэ" хэмээн Ахмади мэдэгдсэн байна.

АНУ нь энэ оны эхээр Афганистанаас цэргээ гаргаснаар Талибан бүлэглэл засгийн эрхийг авсан.

ЭХ СУРВАЛЖ: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж