ОХУ, АНУ вакцины гэрчилгээг зөвшөөрөх тухай хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2021.10.03-нд нийтлэгдсэн

ОХУ, АНУ вакцины гэрчилгээг зөвшөөрөх тухай хэлэлцэв

ОХУ, АНУ вакцины гэрчилгээг зөвшөөрөх тухай хэлэлцэв

ОХУ болон АНУ-ын албаныхан өчигдөр Женевт уулзаж, Covid-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтын гэрчилгээг харилцан зөвшөөрөх тухай хэлэлцжээ. ОХУ-ын эрүүл мэндийн сайд Михайль Мурашкогийн мэдээлснээр АНУ-ын төлөөлөгчид Оросын талаас тавьсан санал, шүүмжийг сонссон байна. Тэрбээр хэлэхдээ зах зээлд худалдаалагдаж буй вакциныг зөвшөөрөх, цар тахлаас хамгаалах тарилга нь хоорондоо өөр асуудал гэдгийг Оросын талаас хөндөн тавьсан гэв.

 АНУ-ын албаныхан ирэх арваннэгдүгээр сараас Спутник-V вакцин тариулсан гадаадын иргэдийг хил нэвтрэхийг зөвшөөрөхгүй тухай "Washington Post" сонинд өмнө нь мэдээлсэн.

Тус сонинд мэдээлснээр АНУ-ын хил нэвтрэхийн тулд гадаадын иргэд тус улс болон ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн цар тахлын эсрэг вакцинд хамрагдсан байх шаардлагыг тавих гэнэ. Түүнчлэн гурав хоногийн дотор шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсныг батлах баримт бичгийг шаардах аж.

ЭХ СУРВАЛЖ TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж