Хятадын байлдааны онгоцууд Тайванийн агаарт эргэлджээ

Хуучирсан мэдээ: 2021.10.03-нд нийтлэгдсэн

Хятадын байлдааны онгоцууд Тайванийн агаарт эргэлджээ

Хятадын байлдааны онгоцууд Тайванийн агаарт эргэлджээ

Сүүлийн хоёр хоногт Хятадын армийн 77 нисэх онгоц агаарын бүсэд нь нэвтэрсэн талаар Тайванийн талаас мэдээлжээ. Ингэхдээ Хятадын армийн цөмийн зэвсэг тээвэрлэх чадалтай бөмбөгдөгч зэрэг олон тооны байлдааны нисэх онгоц Тайванийн агаарын бүсэд нэвтэрсэн талаар батлан хамгаалах яамнаас нь мэдээлэв. Зөвхөн өчигдөр л гэхэд Хятадын байлдааны 20 гаруй нисэх онгоц Пратасын арлуудын ойролцоо агаарын бүсэд нь нэвтэрсэн аж. Хятад нь ардчилсан Тайванийг салан тусгаарлах үзэлтэй нэг муж гэж үздэг бол Тайбей нь өөрийгөө  тусгаар улс гэдэг.

Хятадын засгийн газар өчигдөр БНХАУ-ыг зарлан тунхагласны 72 жилийн ойг тэмдэглэсэн. Бээжингийн зүгээс одоогоор ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж