Э.Цэндбаатар сорилд оролцох боломжгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.03-нд нийтлэгдсэн

Э.Цэндбаатар сорилд оролцох боломжгүй болжээ

Э.Цэндбаатар сорилд оролцох боломжгүй болжээ

Э.Цэндбаатар болон О.Тулга нар өнөөдөр /2021.10.03/ боксын ДАШТ-д оролцох эрхийн төлөө сорил тулаан хийх байсан.

Гэвч Э.Цэндбаатар өнөөдөр өглөө жиндээ ирж ороогүй гэнэ. Түүний дасгалжуулагч Б.Энхтайван боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга руу “Бид хоёр сорилд оролцох боломжгүй боллоо” гэсэн мессежийг өчигдөр явуулсан аж.

Ийнхүү О.Тулга Серби улсад болох ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцохоор боллоо.

Дэлхийн чансаанд хоёрт, Азийн чансааг тэргүүлж буй Э.Цэндбаатарын хувьд сорил тулаанд оролцохын тулд чадах бүхнээ хийж, ард түмний дэмжлэг, туслалцааг авсан. Тэрбээр сорил тулаандаа ялж, дэлхийн аваргыг зорин, олимпод ялагдсан Орос тамирчныг ялахыг хүсч байв. Харамсалтай нь, өнөөдөр жиндээ орсонгүй. Түүнтэй тулалдах байсан О.Тулга 59.9 кг-аар жиндээ оржээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Э.Цэндбаатар өчигдөр 60 кг-аас илүү жинтэй байсан гэнэ.

Харин өнөө өглөө тэрбээр "Миний үндсэн жин 60 килограмм. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж, мөргөж гуйсан. Тийм ч учраас бэлтгэлээ сайн хийсэн. Жиндээ орсон, гэхдээ л бүх зүйл санаснаар болсонгүй. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа" хэмээн фэйсбүүк хуудастаа тайлбар оруулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ТэнэглэлТэнэглэл
10
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж