Башир болон чимэглэлийн цэцэгнээс шүлхий хачиг илэрчээ

Хуучирсан мэдээ: 2021.10.03-нд нийтлэгдсэн

Башир болон чимэглэлийн цэцэгнээс шүлхий хачиг илэрчээ

Башир болон чимэглэлийн цэцэгнээс шүлхий хачиг илэрчээ

Замын-Үүд боомтоор чанарын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх гэж байсныг мэргэжлийн хяналтынхан илрүүлж устгалд оруулжээ. Тодруулбал, “Цэцэгт мэндчилгээ” ХХК-ны башир цэцгэнд  Монгол Улсад хязгаарлагдмал, хөнөөлт шавж бүхий шүлхий хачиг /үхсэн хэлбэрээр/ өнгөрсөн сарын 26-нд  илэрснийг устгалд оруулжээ.

Мөн өнгөрсөн сарын 30-нд тус компанийн Башир цэцэгнээс дахин шүлхий хачиг илэрсэн аж. Түүнчлэн энэ сарын 2-нд Гардения ХХК-ий чимэглэлийн цэцгэнд шүлхий хачиг илэрсэн байна. Үүнээс гадна шар буурцгийн уураг, нойтон салфетка, хуванцар сав зэргийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр хилээр нэвтрүүлэх гэж байсныг алба хаагчид илрүүлэн, арга хэмжээ авсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж