Т.Түвшинтулга, М.Лхагвагэрэл нар хүрлийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2021.10.03-нд нийтлэгдсэн

Т.Түвшинтулга, М.Лхагвагэрэл нар хүрлийн төлөө барилдана

Т.Түвшинтулга, М.Лхагвагэрэл нар хүрлийн төлөө барилдана

НЭМЭЛТ: 

Норвеги улсын нийслэл Осло хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдрийн барилдаанууд өнөөдөр/2021.10.03/ явагдаж байна.

61 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр дагах барилдаанаа Туркийн Эмрах Орманоглутай хийх ёстой байсан ч өрсөлдөгч нь бэртлийн улмаас дэвжээнд гарч ирээгүй. Ингэснээр манай бөх шөнийн 00:00 минутад энэ жилийнбүх Японы аварга Тошихиро Хасегаватай барилдаж, ДАШТ-ий хос медальтан болох үгүйгээ шийднэ.

Харин 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл дагах барилдаандаа Австрийн Йоханнес Людуширыг 4:0-ээр яллаа. Ингэснээр тэрбээр шөнө ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Азийн аварга Казахстаны Олег Болтинтой хүч үзэхээр болов.


Чөлөөт бөхийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр/2021.10.02/ Норвеги улсын нийслэл Осло хотод эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 125 кг-ын урьдчилсан болон хагас шигшээ шатны барилдаанууд явагдаж, медалийн төлөө болон дагах барилдаан хийх бөхчүүдийн нэрс тодров.

Манай баг тамирчдаас өнөөдөр/2021.10.03/ 61 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга, 125 кг-д М.Лхагвагэрэл нар дагах барилдаан хийнэ. Т.Түвшинтулга дагахад Туркийн бах Эмрах Орманоглутай, М.Лхагвагэрэл Австрийн бөх Йоханнес Людуширтай тус тус хүч үзэх юм. Хэрэв манай бөхчүүд өрсөлдөгчөө ялбал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно. Харин 86 кг-ын жинд өрсөлдсөн Г.Ганхуяг урьдчилсан шатанд Японы Хаято Ишигүротой учраа таарч 4:7-гоор ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн бол 74 кг-ын жинд барилдсан Э.Бямбадорж Ираны Юнес Эмамичогайд оноогоор (12:2) цэвэр ялагдан тэмцээнээ өндөрлүүлжээ.

Өнөөдөр мөн  эрэгтэй 57, 65, 79, 92 кг-ын жингийн барилдаанууд явагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж