"Squid Game"-тай холбоотойгоор “Netflix”-т нэхэмжлэл гаргалаа

Хуучирсан мэдээ: 2021.10.02-нд нийтлэгдсэн

"Squid Game"-тай холбоотойгоор “Netflix”-т нэхэмжлэл гаргалаа

"Squid Game"-тай холбоотойгоор “Netflix”-т нэхэмжлэл гаргалаа

Сөүлд төвтэй харилцаа холбооны компани “SK Broadband” Баасан гаригт “Netflix”-ийг шүүхэд өгсөн гэдгээ мэдэгдэв. “Netflix” нь "Squid Game" зэрэг Өмнөд Солонгосын шуугиан тарьсан сериалуудаас дээд хэмжээний ашиг олсон юм.

Тиймээс “SK Broadband” сүлжээний ачааллаас үүссэн зардлаас “Netflix”-ийг төлөлцөх ёстой гэж үзжээ. Тухайлбал, “SK” нь "Squid Game" болон бусад хит цувралуудтай холбоотойгоор секундэд 1.2 их наяд салангид мэдээллийг дамжуулж байв.

Ийнхүү “Netflix”-ийг сүлжээ ашигласны төлбөрийг хамтдаа хийх ёстой гэж үзсэний үндсэнд уг хуулийн арга хэмжээг авчээ. Харин “Netflix” нэхэмжлэлийг харгалзан үзэж, тус компанитай хамтран ажиллахад бэлэн гэжээ.

“Netflix” нь Өмнөд Солонгост хэрэглээгээрээ “YouTube”-ийн дараа ордог мэдээллийн хоёр дахь том урсгал юм. Гэвч “SK Broadband”-ийн хэлснээр “Аmazon”, “Apple”, “Facebook”-ээс сүлжээ ашигласны төлбөр хийдэг ч дээрх хоёр компани л төлдөггүй байна.

Тухайлбал, "Netflix"-ийн зөвхөн 2020 онд төлөх шаардлагатай сүлжээний төлбөрийг 23 сая ам.доллар гэж тооцоолжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
22
ЗөвЗөв
15
ГайхмаарГайхмаар
15
БурууБуруу
14
ХахаХаха
10
ХөөрхөнХөөрхөн
9
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж