Европт байгалийн хийн үнэ урьд хожид байгаагүйгээр нэмэгдлээ | News.MN

Европт байгалийн хийн үнэ урьд хожид байгаагүйгээр нэмэгдлээ

Европт байгалийн хийн үнэ урьд хожид байгаагүйгээр нэмэгдлээ

Европт байгалийн хийн үнэ урьд хожид байгаагүйгээр нэмэгдлээ

Европт байгалийн хийн үнэ Баасан гаригт хамгийн дээд хэмжээнд хүртэл өссөн нь өвлийн улиралтай золгож буй Европын хэрэглэгчдийн хувьд хүнд цохилт болж байна.

Оросын төрийн мэдлийн Газпром компани аравдугаар сард хийн хоолойн хүчин чадлын дөнгөж гуравны нэгийг ашиглахаар болжээ. Тиймээс “Yamal-Europe” байгалийн хийн хоолойгоор дамжин өнгөрөх хийн нийлүүлэлт өнгөрсөн Пүрэв гариг гэхэд 77 орчим хувиар буурчээ.

Нийлүүлэлт ийнхүү буурснаар баруун хойд Европт хийн хэрэглээний хомсдол үүсч, цаашлаад ирэх өвөл хийн үнэ улам нэмэгдэх эрсдлийг дагуулж буй талаар “Goldman Sachs” мэдээлэв. Тухайлбал, Баасан гаригт Голландын “TTF” төвд нэг мегаватт цаг тутамд өнгөрөх хий 97.73 еврогийн үнэ хүрсэн нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Царт тахлын нөхцөл байдлаас эргэн өндийж буй Азийн улс орнууд байгалийн хийн зах зээлд хатуу өрсөлдөөнийг бий болгож байгаа билээ. Тухайлбал, Хятад улс өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан үнийн өсөлтийг үл харгалзан шингэрүүлсэн байгалийн хий авахаар зорьж байгаа юм.

Гэсэн хэдий ч Европын зүгээс "Газпром" компанид шүүмжлэлтэй хандаж буй. Европын парламентын хэсэг хууль тогтоогч энэхүү үнийн өсөлтөд тус компанийн оролцоо байгаа эсэхийг нягтлахыг Европын комиссоос хүссэн байна. Тус компани  "Хойд урсгал-2" хийн хоолойг ашиглалтад орох хугацааг түргэвчлүүлэх үүднээс "шахалт үзүүлэх оролдлого хийлээ" гэж тэд үзжээ.

Харин энэ оны эхтэй харьцуулахад хийн нийлүүлэлтээ 15.3 хувиар нэмэгдүүлээд буй Газпром компани гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байгааг Кремль Баасан гаригт дахин мэдэгдсэн юм. Мөн "Газпром"-ын хамгийн том үйлчлүүлэгчдийн нэг Германы “Uniper” компани Орос улс гэрээгээр хүлээсэн бүх үүргээ биелүүлж байгааг баталсан байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-02 103.26.195.245

Ингээд л балайраад эхлэхээр оыг сонгогчид сонгохгүй дөлөөд байгаа юм шүү дээ.

Avatar

Зочин 2021-10-02 77.247.181.163

!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-02 202.21.108.1

ОХУ ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан орнууд бараг бүгд дараалан дефоулт зарлах хэмжээнд очих боллоо. Хятад ч эрчим хүчний хямралд орон ОХУ аас шуурхай тусламж хүсэв. Европод өвөл хаяанд ирэхэд хийн дутагдалд орж хүнд байдалд орон ОХУ аас яаралтай тусламж хүсэх нь ч тодорхой боллоо. АНУ д энэ сард ЗГ нь дефоулт зарлах нь ойлгомжтой болж санхүүжилт тасрахаар болов. Саяхан л ОХУ хүнд байдалд орлоо гд бсан улсууд өөрсдөө түрүүлэн хүнд бдалд орж ОХУ хүчирхэгжсэнээр эргээд тусламж хүслээ

Avatar

Зочин 2021-10-02 107.127.39.38

ОХУЙ хүчирхэгжлээ гэнэ үү…..

Avatar

ҮНЭН 2021-10-02 103.26.193.224

ЕВРОПЧУУД ОРОСЫН АТГАНД ОРЛООДОО

Avatar

Зочин 2021-10-02 66.181.187.221

Бусдын баялаг дээрэмдэж амьдраад 400 жил болсон европууд одоо төлбөрөө нийтийн жишигээр төлж амьдарч сурах хэрэгтэйш дээ. Гонгинох хэрэггүй!!

Avatar

ҮНЭН 2021-10-02 103.26.193.224

ҮХЭРТ

Avatar

ruth 2021-10-02 197.211.58.65

Бөөрөө мөнгөөр зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авдаг бол санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа ч танд боломж байна. Та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-10-02 107.127.39.38

Европын бэртэгчингүүд АНУ-ын шингэрүүлсэн хийг үнэтэй байна энэ тэр гэж хуцалдаад байсан….оросуудын занганд орж хөлдөж үхэх нь л дээ…ҮНЭГҮЙ БЯСЛАГ ХУЛГАНЫ ХАВХАНД Л БАЙДАГ

Avatar

Зочин 2021-10-02 192.82.73.105

АНУ-ын шингэрүүлсэн хий,ОХУ-ын шатдаг хийнээс 40-өөд хувиар өндөр үнэтэй. Ийм үнэтэй түлш хэрэглэвэл, Европын үйлдвэрүүд дампуурч,эдийн засаг нь хүндрэнэ.Үүнийг л хэрэгжүүлж, европын орнуудыг гартаа атгах гэж далайн цаанаас оролддог.Балтын хийн хоолойн эсрэг хориг тавьдаг. Үүнийг Балтын орнууд ,Украин,Польш,Чех,Румын мэт нь эрс дэмждэг. Гэхдээ тэд оросын шатдаг хийгүйгээр оршин тогтноход бэрх байдаг.

Avatar

ҮНЭН 2021-10-02 103.26.193.224

ОРОСУУД ӨНӨӨДӨР ХЯМД ӨГЛӨӨЧ МАРГААШ НЭМНЭ Ш ДЭЭ ҮХЭР ЭЭ

Avatar

Зочин 2021-10-02 107.127.39.38

Оросын шатдаг хийн үнэ…жинхэнэ бодит үнэ биш зориудаар хямдруулсан хэт хямд үнэ….АНУ Европыг гартаа атгаад яах ч юм билээ….Европынхон тэртээ тэргүй өөрсдөө АНУ-аас царай алддаг шд

Avatar

tenegtee. 2021-10-02 103.57.92.168

za buraad orosiin hii hyamd bgaa ni ali ert 1980 onii ved hooloigoo barisan ashigaa ogson yamarch zardalgui bol amerikiin hii bol tankereer zooj abchirdag naidvargui ergeed shingervvlsen terminal barij abaad butsaaj taraah geed asar zardaltai ch dee. orosiin hii hooloigoor asar ih hemjeegeer shuud irdeg zardal bagatai za. medehgui baij bvltereed bna..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж