Шалгалтаар биеийн халуун хэмжээгүй, тусгаарлах өрөөгүй байжээ | News.MN

Шалгалтаар биеийн халуун хэмжээгүй, тусгаарлах өрөөгүй байжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.02-нд нийтлэгдсэн

Шалгалтаар биеийн халуун хэмжээгүй, тусгаарлах өрөөгүй байжээ

Шалгалтаар биеийн халуун хэмжээгүй, тусгаарлах өрөөгүй байжээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шалгалтаар орон нутгийн хэмжээнд 830 зөрчил илрүүлэн 61.2 хувийг арилгуулсан байна. Орох хэсэгт ажилтан, үйлчлүүлэгчийн вакцины тунд хамрагдсан эсэх, эмнэлгийн магадлагааг шалгах ажилтныг томилж ажиллуулаагүй, биеийн халууныг хэмжээгүй, сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөгүй зөрчил дутагдал нийтлэг илэрчээ. Түүнчлэн ажилчид гар угаах нөхцөлгүй, үйлчлүүлэгч үнэ төлбөргүй үйлчлүүлэх ариун цэврийн өрөөгүй, шууд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалсан, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хангалтгүй зөрчил илэрчээ.

ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ:

Улсын хэмжээнд нийт 189 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 43.295 мталбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 285 объектын 127.893 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Үүнээс Нийслэлийн БЗД, СБД, ХУД, НД, СХД, БГД-ийн хүнсний худалдаа, үйлчилгээний 77 объектын 9214 м.кв, 11 эрүүл мэндийн байгууллагын 526 м.кв, сургалтын 1 обьектын 500 м.кв, бусад 49 байгууллагын 7356 м.кв, нийт 138 объектын 17596 м.кв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийх явцад хяналт тавин ажилласан байна.

Хяналт шалгалтаар ариутгагч нь хувийн хамгаалах хувцас хэрэгслийг бүрэн өмсөөгүй, халдваргүйжүүлэх бодисыг зааврын дагуу ашиглаагүй зөрчил илэрчээ.

ВАКЦИНЖУУЛАЛТ:

Улсын хэмжээнд вакцинжуулалтын 7 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд зөрчил дутагдал илрээгүй, дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл бүртгэгдээгүй, 7 хүн тун вакцины устгал бүртгэгдсэн байна.

ХИЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ:

Улсын хилээр орсон 118 тээврийн хэрэгсэл, 513 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийж 64 тохиолдлыг тусгаарлан ажиглалтад шилжүүлэн, энгийн горимоор нэвтэрсэн 192 зорчигчоос Коронавируст халдвар /КОВИД-19/ илрүүлэх ПГУ шинжилгээ авсан байна. Улсын хилээр гарсан 81 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, хяналт тавьж, 365 зорчигч, жолоочид эрүүл мэндийн тандалт хийв.

Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн терминалиудад 25 тир автомашинаар 471.1 тн бараа бүтээгдэхүүн /боловсруулсан хүнс 152.5 тн, гоо сайханы бүтээгдэхүүн 20 тн, 18.5 тн жимс, 27.1 тн эм эмнэлгийн хэрэгсэл, 60.9 тн гахайн мах, өндөг, 192.1 тн сэлбэг хэрэгсэл, кабель зэрэг/ тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа. Эрүүл мэндийн тандалтаар сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 52 аж ахуйн нэгжийн 1444.4 тн /Импортоор 879 тн бүх төрлийн боловсруулсан хүнс, 79.5 тн эм, эмнэлгийн хэрэгсэл, 25 тн гоо сайхан ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, 375 тн мал амьтаны гаралтай бүтээгдэхүүн, 44 тн ургамлын гаралтай бүтээгдэхүүн зэрэг/ бүтээгдэхүүнийг хилийн хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөллөө.

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ:

2021 оны аравдугаар сарын 1-ний өдөр улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын харьяа 25 лабораторид шинжилгээнд 292 дээж хүлээн авч, 172 дээжийн шинжилгээний хариу гарсан байна. Удирдамж, Улсын байцаагчаас ирүүлсэн Орчны усны шинжилгээний 1, Эм, биобэлдмэлийн бүтээгдэхүүний 1, нийт 2 дээж шаардлага хангаагүй байна.

ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ, ТҮР ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТ:

“Худалдаа, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлага, цагийн хязгаарын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу 2021.09.24-2021.09.30-ны өдрүүдэд улсын хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний 1394 (орон нутагт 450, нийслэлд 944) аж ахуйн нэгж байгууллага, иргэн хамруулан хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар орон нутгийн хэмжээнд 830 зөрчил илрүүлэн 61.2 хувийг арилгуулсан бөгөөд орох хэсэгт ажилтан, үйлчлүүлэгчийн вакцины тунд хамрагдсан эсэх, эмнэлгийн магадлагааг шалгах ажилтныг томилж ажиллуулаагүй, биеийн халууныг хэмжээгүй, сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөгүй зөрчил дутагдал нийтлэг илэрч байна. Түүнчлэн ажилчид гар угаах нөхцөлгүй, үйлчлүүлэгч үнэ төлбөргүй үйлчлүүлэх ариун цэврийн өрөөгүй, шууд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалсан, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хангалтгүй зөрчил илэрчээ.

Нийслэлийн хэмжээнд хяналт шалгалтад хамрагдсан аж ахуй нэгж, байгууллагад 124 (түр журам зөрчсөн 121, хариуцлагын гэрээ зөрчсөн 2, цагийн хязгаарлалт зөрчсөн зөрчил илрүүлж 77.4 хувийг арилгуулсан байна.

Хяналт шалгалтын явцад нийт 954 зөрчлийг илрүүлэн 604 буюу 63.3 хувийг арилгуулж, 149 заалт бүхий 47 зөвлөмжийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 63 заалт бүхий 10 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, Сүхбаатар аймгийн нэг аж ахуйн нэгжээс шаардлага хангахгүй 17 нэр төрлийн, 119 ширхэг бүтээгдэхүүнийг хураан авч устгалын комисст шилжүүлсэн байна.

Эх сурвалж: МХЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

УОК-т 2021-10-02 59.153.115.216

Энэ шалгалт нэртэй галзуурал, дарамтаа болиод заавар зөвлөгөө, дэмжлэг үзүүлж баймаарсан. Анхнаасаа тусгаарлах өрөө гэж байхгүйгээр байгуулсан барилгад тусгаарлах өрөө, нэмэлт шаардлага гэж балайрахаас өөр зүйл байхгүй шүү !!!

Avatar

Зочин 2021-10-02 192.82.82.41

ЗӨВЛӨЛГӨӨГ НЬ ЧИ ОЙЛГОДОГ БОЛЧ

Avatar

Zochin 2021-10-02 122.201.31.194

Odoo naad asuudalaa bolio che zvgeerel ajiliigan hiilgeech delhii niiteer haniad geed orihson bhad manaihal svvlden svrjegnehiin odoo boli corona gej garagsan huulia zutsal odoo bolon

Avatar

Зочин 2021-10-02 77.247.181.163

> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-02 202.9.40.30

утгаа алдсан каринтин, халуун хэмжилт энэ тэрээ болиоч!!!

Avatar

МАНАЙ УЛС ҮЕ ҮЕ ХАТУУ КАРАНТИЙН ТОГТООГООД ЯВМААР БАЙНАА !!! 2021-10-02 202.126.88.236

📌 ОРОН ДАЯАР 3-Р ТУН ВАКЦИНЖУУЛАЛТЫГ 80%-Д ХҮРГЭЁ !!
📌 БҮХ ШАТНЫ ХИЧЭЭЛ СУРГУУЛИЙГ 2022 ОНЫ 2 САР ДУУСТАЛ ЗӨВХӨН ОНЛАЙН БОЛГОЕ !!!
📌 ЯПОН, СОЛОНГОС, ЕВРОПОД ХЭСЭГЧИЛСЭН БАЙДЛААР ХАТУУ КАРАНТИЙН ҮЁ ҮЕ ТОГТООН АЖ АМЬДРАЛАА ЗОХИЦУУЛЖ ЗОХИЦОЖ АМЬДАРЧ БАЙНА !!!

Avatar

Zochin 2021-10-02 66.181.161.124

Umnugogiin ontsgoi mash muu ajillaj bna delguur guanz ni duussan hooson gar ariutgagch eshuul shingruulsen us shig yum tavitsan hot ail gej hoolnii gazar orhod hool hiij bgaa togooch nar ni bugd amnii haaltgui bj baidiin GOR geed gaziin klonk tugeegch erhlegch ni korono tustsan murtuu ajillad baidag er ni bol hen ni hezee haldvar avch bgaa ni b** med haldvar garsan gazriig hed honog haadag aritgaj baigaa enter yum baihgui naizan dundaa l namirch baihiin

Avatar

ruth 2021-10-02 197.211.58.65

Бөөрөө мөнгөөр зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авдаг бол санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа ч танд боломж байна. Та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-10-02 192.82.69.12

eliireed l baih yum. eliiniichin tusgaarlah uruu? Bugd 1-r havitagch bolood yavj baij. Uruu muruu gej bhaar huvi humuus hamgaallaa yaj hj bna shalgaach.

Avatar

mn 2021-10-02 203.91.119.46

Ix yum xiij giiguulj

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж