ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ:
Улсын хэмжээнд нийт 189 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 43.295 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 285 объектын 127.893 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Үүнээс Нийслэлийн БЗД, СБД, ХУД, НД, СХД, БГД-ийн хүнсний худалдаа, үйлчилгээний 77 объектын 9214 м.кв, 11 эрүүл мэндийн байгууллагын 526 м.кв, сургалтын 1 обьектын 500 м.кв, бусад 49 байгууллагын 7356 м.кв, нийт 138 объектын 17596 м.кв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийх явцад хяналт тавин ажилласан байна.
Хяналт шалгалтаар ариутгагч нь хувийн хамгаалах хувцас хэрэгслийг бүрэн өмсөөгүй, халдваргүйжүүлэх бодисыг зааврын дагуу ашиглаагүй зөрчил илэрчээ.
ВАКЦИНЖУУЛАЛТ:
Улсын хэмжээнд вакцинжуулалтын 7 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд зөрчил дутагдал илрээгүй, дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл бүртгэгдээгүй, 7 хүн тун вакцины устгал бүртгэгдсэн байна.
ХИЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ:
Улсын хилээр орсон 118 тээврийн хэрэгсэл, 513 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийж 64 тохиолдлыг тусгаарлан ажиглалтад шилжүүлэн, энгийн горимоор нэвтэрсэн 192 зорчигчоос Коронавируст халдвар /КОВИД-19/ илрүүлэх ПГУ шинжилгээ авсан байна. Улсын хилээр гарсан 81 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, хяналт тавьж, 365 зорчигч, жолоочид эрүүл мэндийн тандалт хийв.
Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн терминалиудад 25 тир автомашинаар 471.1 тн бараа бүтээгдэхүүн /боловсруулсан хүнс 152.5 тн, гоо сайханы бүтээгдэхүүн 20 тн, 18.5 тн жимс, 27.1 тн эм эмнэлгийн хэрэгсэл, 60.9 тн гахайн мах, өндөг, 192.1 тн сэлбэг хэрэгсэл, кабель зэрэг/ тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа. Эрүүл мэндийн тандалтаар сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 52 аж ахуйн нэгжийн 1444.4 тн /Импортоор 879 тн бүх төрлийн боловсруулсан хүнс, 79.5 тн эм, эмнэлгийн хэрэгсэл, 25 тн гоо сайхан ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, 375 тн мал амьтаны гаралтай бүтээгдэхүүн, 44 тн ургамлын гаралтай бүтээгдэхүүн зэрэг/ бүтээгдэхүүнийг хилийн хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөллөө.
ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ:
2021 оны аравдугаар сарын 1-ний өдөр улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын харьяа 25 лабораторид шинжилгээнд 292 дээж хүлээн авч, 172 дээжийн шинжилгээний хариу гарсан байна. Удирдамж, Улсын байцаагчаас ирүүлсэн Орчны усны шинжилгээний 1, Эм, биобэлдмэлийн бүтээгдэхүүний 1, нийт 2 дээж шаардлага хангаагүй байна.
ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ, ТҮР ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТ:
“Худалдаа, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлага, цагийн хязгаарын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу 2021.09.24-2021.09.30-ны өдрүүдэд улсын хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний 1394 (орон нутагт 450, нийслэлд 944) аж ахуйн нэгж байгууллага, иргэн хамруулан хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар орон нутгийн хэмжээнд 830 зөрчил илрүүлэн 61.2 хувийг арилгуулсан бөгөөд орох хэсэгт ажилтан, үйлчлүүлэгчийн вакцины тунд хамрагдсан эсэх, эмнэлгийн магадлагааг шалгах ажилтныг томилж ажиллуулаагүй, биеийн халууныг хэмжээгүй, сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөгүй зөрчил дутагдал нийтлэг илэрч байна. Түүнчлэн ажилчид гар угаах нөхцөлгүй, үйлчлүүлэгч үнэ төлбөргүй үйлчлүүлэх ариун цэврийн өрөөгүй, шууд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалсан, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хангалтгүй зөрчил илэрчээ.
Нийслэлийн хэмжээнд хяналт шалгалтад хамрагдсан аж ахуй нэгж, байгууллагад 124 (түр журам зөрчсөн 121, хариуцлагын гэрээ зөрчсөн 2, цагийн хязгаарлалт зөрчсөн зөрчил илрүүлж 77.4 хувийг арилгуулсан байна.
Хяналт шалгалтын явцад нийт 954 зөрчлийг илрүүлэн 604 буюу 63.3 хувийг арилгуулж, 149 заалт бүхий 47 зөвлөмжийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 63 заалт бүхий 10 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, Сүхбаатар аймгийн нэг аж ахуйн нэгжээс шаардлага хангахгүй 17 нэр төрлийн, 119 ширхэг бүтээгдэхүүнийг хураан авч устгалын комисст шилжүүлсэн байна.
Эх сурвалж: МХЕГ
Холбоотой мэдээ