Э.Цэндбаатар, О.Тулга нар маргааш тулалдана | News.MN

Э.Цэндбаатар, О.Тулга нар маргааш тулалдана

Э.Цэндбаатар, О.Тулга нар маргааш тулалдана

Э.Цэндбаатар, О.Тулга нар маргааш тулалдана

Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гаргасан хүсэлтийн дагуу ДАШТ-д “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулгатай халз өрсөлдүүлэн, ялсныг нь явуулахаар шийдвэрлэсэн. Сорил тоглолт аравдугаар сарын 3-нд 13:00 цагаас Орхон аймгийн  Сэлэнгэ баазад болох бөгөөд тэмцээнийг "NTV" телевиз болон сайтаар шууд дамжуулан үзүүлнэ.

"Сорил тэмцээнийг гурван минутаар гурван удаа явуулах бөгөөд таван шүүгч шүүнэ. Жинг 60 кг гэсэн хатуу шүүлтээр шүүнэ. Нэг ч грамт илүү байх ёсгүй" гэдгийг албаныхан онцолсон. 

 Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасч,  ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг гаргаад байсан юм. Монголын боксын холбоо ДАШТ-д  оролцох тамирчдаа сорилоор шалгаруулахад Э.Цэндбаатарын жинд  “Алдар” нийгэмлэгийн О.Тулга ялсан юм.  Э.Цэндбаатар буруугаа хүлээн уучлалт гуйж, өөрт нь дахин нэг боломж олгох хүсэлтийг гаргасан бөгөөд Монголын Залуучуудын холбоо төдийгүй 2000 гаруй иргэний хүсэлт мөн ирснийг харгалзан холбооны Уудирдах зөвлөл яаралтай хуралдан дээрх шийдвэрлэсэн билээ. 

БОКСЧИН О.ТУЛГА ГЭЖ ХЭН БЭ?

О.Тулга 2001 онд төрсөн энэ жил 20 настай. Алдар спорт хороонд 12 настайгаасаа хойш найм дахь жилдээ боксын спортоор А.Гантулга багшийн удирдлага дор хичээллэж байна. Боксоор хичээллэсэн найман  жилийн хугацаанд хамгийн том амжилтаа 2019 онд Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс  хүрэл медаль хүртэж байв. Түүний хувьд гасанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд /УАШТ/   цар тахлын улмаас оролцож байгаагүй, өсвөр үеийн УАШТ-нд хэдэнтээ түрүүлж байсан өсөх ирээдүйтэй тамирчдын нэг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-10-02 202.126.89.44

Тулалдаад байхдаа яахав дээ. Сүржигнээд хэрэггүй.

Avatar

Зочин 2021-10-02 192.82.69.21

2000 хүний хүсэлтийн өмнө өвдөг шороодоод

Avatar

Зочин 2021-10-02 77.247.181.163

!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

ҮНЭН 2021-10-02 103.26.193.224

ТУЛГА ЦЭНДБААТАРЫН ХАА Ч ХҮРЭХГҮЙ Ш ДЭЭ

Avatar

Зочин 2021-10-02 202.9.47.16

Хэн ялсан нь ДАШТ-д явах нь шударга ёсонд нийцнэ. 2 дүүдээ хоёуланд нь амжилт!

Avatar

Зочин 2021-10-02 192.82.76.156

Э.Цэндбаатар дүүдээ амжилт хүсэн ерөөе монголын ард түмний хайртай хүү минь дашт оролцож дэлхийн аварга болоорой

Avatar

Зочин 2021-10-02 192.82.70.219

Боксын холбооны орон гарангуудын өмнөөс журам дүрмээрээ яваа залуу хүү хэлмэгдэх ёстой юм уу? Тэд тэнэгээ хүлээж огцрох ёстой болохоос 2 залуугаар тоглох ёсгүй. Тулга уг нь шүүхэд дуракуудыг өгөх ёс той өайсан юм.

Avatar

Зочин 2021-10-02 107.77.212.130

Tulga n huurhun nudend dulaahan huu bn

Avatar

Зочин 2021-10-02 43.228.131.113

жингээр хасах байх

Avatar

ruth 2021-10-02 197.211.58.65

Бөөрөө мөнгөөр зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авдаг бол санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа ч танд боломж байна. Та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Gankhuyag 2021-10-02 203.91.115.46

Mongoloos oor gazar oldohgvi bnu hvvhed alga bolod bga enetei holbootoi shvv

Avatar

Зочин 2021-10-02 192.82.74.141

Zendee alaad ogoorei

Avatar

Москва хотод болсон Армийн дэлхийн аварга үзсэн. 2021-10-02 103.212.117.91

Цэндбаатарыг Тулга гүйцэх арай болоогүй байна лээ

Avatar

Зочин 2021-10-02 103.26.193.48

Боксийн холбоо асуудлаа түс тас шийдчэхгүй Монгол Аав , Ээжийн энэ 2 хүүхдийг хооронд нь "алалцуулаад" яахнав дээ

Avatar

Зочин 2021-10-02 202.9.46.240

Тулгаа боломж олдсон дээр нь Цэндийг зодоод өг. Үйлийн үр гэж байдгийг мэдрүүл муу нусакд

Avatar

Зочин 2021-10-02 12.14.148.163

Зөв. Уйлагнаж гоншигносон гуйлгачин монгол занг таслан зогсоох цаг болсон

Avatar

Зочин 2021-10-02 66.181.161.23

Маргааш сорилтой бла бла гэх
Цэндбаатар л ялна шд кк
Дэлхийд, Азид 1-д эрэмбэлэгддэг тамирчинтай залуу тамирчин тулалдана гэж яг яахыг хэлдийн 🤣🤣 сайд ах нь л карандчихдаггүй л юм бол Цэндбаатар угаасаа ялна. Бэлтгэл, сэтгэлзүй бүх юм нь бэлэн байна билээ! ДАШТ-ээс медальтай ирнэ, Монгол ахан дүүсээ баярлуулна гэжийлээ бүр!🇲🇳

Avatar

Зочин 2021-10-02 192.82.89.168

Tulga said ahtai yumuu ? Hen be, ter ni ?

Avatar

Зочин 2021-10-02 192.82.69.12

Arhichin sogtuu batsaan medali avlaa yu?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж