Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гаргасан хүсэлтийн дагуу ДАШТ-д “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулгатай халз өрсөлдүүлэн, ялсныг нь явуулахаар шийдвэрлэсэн. Сорил тоглолт аравдугаар сарын 3-нд 13:00 цагаас Орхон аймгийн Сэлэнгэ баазад болох бөгөөд тэмцээнийг "NTV" телевиз болон сайтаар шууд дамжуулан үзүүлнэ.
"Сорил тэмцээнийг гурван минутаар гурван удаа явуулах бөгөөд таван шүүгч шүүнэ. Жинг 60 кг гэсэн хатуу шүүлтээр шүүнэ. Нэг ч грамт илүү байх ёсгүй" гэдгийг албаныхан онцолсон.
Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасч, ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг гаргаад байсан юм. Монголын боксын холбоо ДАШТ-д оролцох тамирчдаа сорилоор шалгаруулахад Э.Цэндбаатарын жинд “Алдар” нийгэмлэгийн О.Тулга ялсан юм. Э.Цэндбаатар буруугаа хүлээн уучлалт гуйж, өөрт нь дахин нэг боломж олгох хүсэлтийг гаргасан бөгөөд Монголын Залуучуудын холбоо төдийгүй 2000 гаруй иргэний хүсэлт мөн ирснийг харгалзан холбооны Уудирдах зөвлөл яаралтай хуралдан дээрх шийдвэрлэсэн билээ.
БОКСЧИН О.ТУЛГА ГЭЖ ХЭН БЭ?
О.Тулга 2001 онд төрсөн энэ жил 20 настай. Алдар спорт хороонд 12 настайгаасаа хойш найм дахь жилдээ боксын спортоор А.Гантулга багшийн удирдлага дор хичээллэж байна. Боксоор хичээллэсэн найман жилийн хугацаанд хамгийн том амжилтаа 2019 онд Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв. Түүний хувьд гасанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд /УАШТ/ цар тахлын улмаас оролцож байгаагүй, өсвөр үеийн УАШТ-нд хэдэнтээ түрүүлж байсан өсөх ирээдүйтэй тамирчдын нэг юм.
Холбоотой мэдээ