Иран цэргийн сургуулилалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2021.10.02-нд нийтлэгдсэн

Иран цэргийн сургуулилалт хийж байна

Иран цэргийн сургуулилалт хийж байна

Иран Баасан гаригт Азербайжантай хил залгаа бүс нутгийн орчимд цэргийн сургуулилалт эхлүүлэв. Ираны мөнхийн дайсан гэгдэх Израильтай Азербайжаны үүсгэсэн харилцаа хөрш орнуудын хооронд хагарал үүсэх нөхцөл болж байна.

Ираны төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цэргийн сургуулилалтад хуягт болон их бууны анги, нисгэгчгүй онгоц, нисдэг тэрэг зэргийг ашигласан болохыг мэдээлжээ. Уг сургуулилалт Азербайжантай хил залгаа Полдашт, Жолфа боомтын ойролцоо болжээ.

Иран нь Азербайжаныг Израилиас зэвсэг худалдаж авах зэрэг талуудын цэргийн харилцаанд шүүмжлэлтэй хандаж ирсэн юм. Мөн Турк болон Азербайжан дахь үндсэрхэг үзэлтнүүдээс болгоомжилж, тэдгээр оронд байдаг цөөнхийнхөө салан тусгаарлах хандлагыг дэмждэг байна.

Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев тус сургуулилалтын мэдээг “цочирдон” хүлээн авч байгаагаа мэдэгдсэний дараахан Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахян Пүрэв гаригт мөн холбогдох мэдэгдлийг хийсэн юм. Тэрбээр “Иран өөрийн нутаг дэвсгэрт цэргийн сургуулилалт хийх нь үндэсний бүрэн эрхт байдлын нэг хэсэг” гэж мэдэгдсэнийг Ираны төрийн хэвлэлүүд мэдээлжээ.

Амирабдоллахян Азербайжаны шинэ элчин сайдад хандан хэлэхдээ “Иран улс үндэсний аюулгүй байдлын эсрэг сионист дэглэмийн үйл ажиллагааг тэвчихгүй бөгөөд шаардлагатай бүх арга хэмжээг авна” гэжээ. Стокгольмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгээс өгсөн мэдээллээр Израиль 2006-2019 оны хооронд Азербайжанд нийт 825 сая ам.долларын үнэ бүхий зэвсэг нийлүүлсэн аж.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж