БНХАУ үүсгэн байгуулагдсаны 72 жилийн ойн баяр болов

Хуучирсан мэдээ: 2021.10.02-нд нийтлэгдсэн

БНХАУ үүсгэн байгуулагдсаны 72 жилийн ойн баяр болов

БНХАУ үүсгэн байгуулагдсаны 72 жилийн ойн баяр болов

БНХАУ байгуулагдсаны 72 жилийн ойн баярыг өчигдөр хятадууд улс орон даяар өргөн тэмдэглэв. Баасан гаригийн өглөө Бээжин хотын төв хэсэгт орших Тянь Аньмэнь талбайд болсон төрийн далбаа мандуулах ёслолд 130 мянган хүн оролцож, ёслолын ажиллагааг сонирхжээ.

Хятадын иргэд энэ өдөр хүнд хүчир байдлаас хөгжил цэцэглэл хүртэлх замналыг туулсан эх орныхоо баатарлаг түүхэнд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг хөгжилтэй өнгөрүүлж, долоо хоногийн амралтын өдөртөө зориулж хүнсний зүйлээ цуглуулсан аж.

Энэхүү онцгой өдрийг тохиолдуулан Тянь Аньмэнь талбайн төв хэсэгт 18 метрийн өндөртэй цэцгийн сагс байрлуулсан нь саяхан суулгасан цэцгийг бэлгэдсэн дэлгэц байв. Уг баярт мөчийг алдахгүйн тулд Бээжингийн Багшийн Их Сургуулийн оюутан Жан Дапэнг сургуулийнхантайгаа хамт Пүрэв гаригийн орой тус талбайд иржээ.

Тэрбээр "Энэ онцгой өдөр улсынхаа төв талбайд төрийн далбаа мандуулах ёслолыг үзнэ гэдэг миний хувьд тун ач холбогдолтой үйл явдал” гэжээ. Мөн тэрбээр "Би эх орондоо хамгийн сайн сайхныг хүсч, эх орныхоо ирээдүйд өөрийн хувь нэмрийг зориулахыг хүсч байна” гэсэн байна.

Хятадын өмнөд хэсгийн Жухай хотод “Хятадын олон улсын онгоц жолоодлого, сансрын хөлгийн үйлдвэр”-ийн 13 дахь үзэсгэлэн Баасан гаригт нээлтээ хийсэн юм. Тус үзэсгэлэнг зорин ирсэн хүмүүс онгоцны цуглуулга болон гурван цаг орчим үргэлжилсэн агаарын үзүүлбэрийг сэтгэл хөдлөл дүүрэн үзэж сонирхсон байна. Зохион байгуулагчдын мэдээлснээр тус гурван өдрийн арга хэмжээнд зориулагдсан тасалбар 120 мянган хувь борлуулагдсан аж.

Үзүүлбэрийг сонирхсон хүмүүсийн нэг "Би манай улсын “Chang’e-5” хөлгийн багийнхны малтлагаар авчирсан сарны хөрс, Ангараг гаригийн загвар, төрөл бүрийн дэвшилтэт онгоцнуудыг үзлээ" хэмээн сэтгэл догдлон хэлээд Хятад улсын нисэхийн салбарт гаргасан амжилтаар бахархаж байна гэжээ.

Түүнчлэн Баасан гаригт Хятадын хэдэн арван мянган кино сонирхогч өмнөх өдөр нь нээлтээ хийсэн "Чанжин нуур дахь тулаан" хэмээх дайны сэдэвтэй киног үзсэн байна. Энэхүү кино нь Солонгосын дайны үеэр (1950-1953) АНУ-ын түрэмгийллийг сөрөх хүч болж илгээгдсэн Хятадын ардын сайн дурын цэргүүд Чанжин нуурын эрэг орчим тэсгэм хүйтнийг тэсвэрлэн эр зоригтой тэмцсэн тухай түүхийг өгүүлдэг аж.

Юньнань мужийн Куньмин хотын оршин суугч, тэтгэвэртээ гарсан багш, 62 настай Ян Ёнжүн эхнэрийн хамт уг киног үзсэн бөгөөд өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Ян хэлэхдээ тэрбээр хувьсгалт баатруудад гүн хүндэтгэлтэй ханддаг бөгөөд үндэсний баяраараа уг киног үзэх нь түүнд онцгой утга учиртай гэжээ. Тэрбээр "Кино сайн хийсэн бөгөөд сэтгэл хөдлөм байлаа. Тэр дундаа, цэргүүдийнхээ хөлдөж үхэхийг хараад би нулимсаа барьж чадсангүй” гэсэн юм. “Олон мянган дайчны цус нулимс, золиосгүйгээр бид өнөөдрийн аз жаргалтай амьдралд хүрэх боломжгүй байсан. Хятад хүн бүр түүхээ санаж, өнөөдөр байгаа бүхнээ нандигнах ёстой" гэж тэр нэмж хэлэв.

ЭХ СУРВАЛЖ: XINHUA NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж