"Жагсаал хийж буй хүмүүст хүндэтгэлтэй хандах ёстой"

Хуучирсан мэдээ: 2021.10.02-нд нийтлэгдсэн

"Жагсаал хийж буй хүмүүст хүндэтгэлтэй хандах ёстой"

"Жагсаал хийж буй хүмүүст хүндэтгэлтэй хандах ёстой"

Ардчилсан намаас өчигдөр /2021.10.01/ Төв талбайд, "Nodoublestandart" иргэдийн хөдөлгөөнийхөн  Ялалтын талбайд  Засгийн газрыг огцрохыг шаардан  жагсаал хийсэн. "Nodoublestandart" иргэдийн хөдөлгөөний зүгээс 13 дахь өдрөө дээрх жагсаалыг зохион байгуулсан. Тэдний зүгээс үр дүнд хүртлээ жагсана гэдгээ мэдэгдээд буй. 

Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Сөрөг хүчин төр засагтаа шүүмжлэлтэй хандах ёстой. Монгол Улс бол ардчилсан улс. Олонх нь засгийн эрхээ барьж, цөөнхдөө хүндэтгэлтэй хандах зарчимтай. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу иргэд тайвнаар жагсч цуглах, үг хэлэх, хэвлэн нийтлэх, сонгох, сонгогдох эрхтэй. Энэ олон улс төрийн эрхийн нэг нь жагсч цуглах эрх. Миний хувьд өөрөө жагсаал цуглаанд оролцож явсан хүн.

Тийм учраас Засгийн газрын хуралдааны үеэр иргэдийн жагсч цуглах эрхэнд туйлын хүндэтгэлтэй хандах ёстой гэдгийг хэлсэн. Тавьж байгаа асуудлыг нь шүүмжлэл бус зөвлөгөө гэж хүлээн авч ажилдаа тусгах ёстой.  Хүмүүс ажиглахгүй л байгаа болохоос хоёр тойрогт нөхөн сонгууль явагдаж байна шүү дээ. Сонгуультай холбоотой улстөржилт нэмэгддэг. Гэхдээ би ганцхан л зүйлийг хүсэж байгаа. Энэ бол Covid-19 халдварыг  улстөржүүлэхгүй байх явдал. Мөн дөнгөж сэргэж байгаа эдийн засагтаа хор хөнөөл болох зүйлийг битгий улстөржүүлээч гэж хүсч байна. Бусад нь бол улс төрд байдаг л зүйл" гэлээ. 

Ардчилсан намаас есдүгээр сарын 23-нд Засгийн газарт:

  • Шатахууны зах зээлийн үнэ, импортыг бүрэн чөлөөлөх
  • ОХУ, БНХАУ хоёр улсад байгаа Монгол Улсын Элчин сайд нарыг эгүүлэн татах
  • Андлалын хөшөө, усан оргилуур гэх мэт хөрөнгө оруулалт нэрээр хийж буй луйврыг зогсоох
  • Удаа дараа ёс зүйгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэсэн шаардлагуудыг хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй учраас өчигдөр "Одоо боллоо" бүх нийтийн цуглааныг зохион байгуулсан.

Харин "Nodoublestandart" иргэдийн хөдөлгөөний зүгээс  Засгийн газарт: 

  • Covid-19-өөр нас барсан иргэдийн ар гэрийн өмнө хариуцлага хүлээх,
  • Covid-19 халдварт төрөөс зарцуулж буй төсвийг олон нийтэд нээлттэй харуулах,
  • Удаа дараагийн хязгаарлалт тогтоохгүй байх зэрэг шаардлагуудыг хүргүүлсэн юм. 

Дашрамд дурдахад, "Nodoublestandart" иргэдийн хөдөлгөөний есдүгээр сарын 30-нд болсон  жагсаалынх нь үеэр иргэн  Д.Монголхүүг баривчилсан.

Цагдаагийн байгууллагаас "Цар тахлын үед хэрэгжүүлж буй хууль, дүрмийг зөрчиж зөвшөөрөлгүй олон нийтийг цуглуулсан гэх шалтгаанаар байцаалт мэдүүлэг авахаар тухайн хүнийг түр саатуулсан. Энэ нь баривчилсан гэсэн үг биш. Зөрчлийн үйлдлийг таслан зогсоож, яагаад хууль зөрчиж байгаа талаар тайлбар, мэдүүлэг авч байгаа зүйл. Түүнээс цагдаагийн байгууллага зохих тайлбар, мэдүүлгийг авсны дараа суллана. Жагсаалд оролцогчдоос өөр хүн саатуулсан зүйл байхгүй" гэх мэдээллийг өгсөн. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж