Covid-19 халдвартай 357 иргэн хэвтэн эмчлүүлэх хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2021.10.02-нд нийтлэгдсэн

Covid-19 халдвартай 357 иргэн хэвтэн эмчлүүлэх хүсэлт гаргажээ

Covid-19 халдвартай 357 иргэн хэвтэн эмчлүүлэх хүсэлт гаргажээ

Эрүүл мэндийн сайдын 2021 оны  есдүгээр сарын 24-ний А/595 дугаар тушаалаар Covid-19 цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх ажлыг хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэг нь өвчтөнийг эмнэл зүйн эрэмбийн дагуу эмнэлэгт хэвтүүлэх, эмнэлэг хооронд шилжүүлэх, орны ачааллыг зохистой хуваарилах, орны зохион байгуулалтыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 30-нд дүүргүүдийн тандалтын багт 357 иргэн хэвтэх хүсэлт гаргажээ. Үүнээс тандалтын багийн үзлэг, оношилгоон дээр үндэслэн 23 эмнэлгийн 245 сул оронд хэвтэх нэн шаардлагатай маш хүнд, хүнд, хүндэвтэр иргэнийг хуваарилан тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Түүнчлэн яаралтай тусламж шаардлагатай иргэдийг хүлээн авах сул орны нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж