Шүүгчдэд оноосон сахилгын шийтгэлийг хүчингүй болгожээ | News.MN

Шүүгчдэд оноосон сахилгын шийтгэлийг хүчингүй болгожээ

Шүүгчдэд оноосон сахилгын шийтгэлийг хүчингүй болгожээ

Шүүгчдэд оноосон сахилгын шийтгэлийг хүчингүй болгожээ

Хууль, шүүхийн нэр бүхий ажилтнуудтай холбоотой бичлэг 2021 оны нэгдүгээр сард олон нийтийн сүлжээнд цацагдсан.  Уг бичлэгт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, өмгөөлөгч Б.Баасанцогт, Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын ажилтан П.Чулуунбаатар нарын дүрс бичигдсэн.

Эдгээр шүүгчдэд энэ оны тавдугаар сарын 25-ны шүүхийн магадлалаар сахилгын шийтгэл ногдуулахаар болсон. Тэгвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны уг магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Тодруулбал, шүүхээс дээрх хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороо нь бичлэгийг нотлох баримтын шаардлага хангасан эсэх талаар дүгнээгүй, нөхцөл байдлыг бүрэн шалган тогтоогоогүй, тодорхой, нэг бүрчилсэн дүгнэлт өгөөгүй, зөрчлийг хянан шалгах ажиллагаа дутуу хийсэн үндэслэлээр З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” 68 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр болов. 

Дашрамд дурдахад, өмгөөлөгч Б.Баасанцогтын асуудлаар тавдугаар сард  Монголын Өмгөөлөгчдийн холбооны ёс зүйн зөвлөл хуралдаж түүний өмгөөлөх эрхийг  эрхийг хоёр жилээр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм.

Болсон хэрэг явдлын талаар тухайн үед Шүүхийн ерөнхий зөвлөл/ШЕЗ/  “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр нэр бүхий шүүгч, хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой дүрс бичлэг, мэдээлэл гарч, иргэд, олон нийтийн дунд эргэлзээ үүсгэж байгаад харамсч байна. …Эцэслэн шалгаж тогтоогоогүй мэдээ мэдээллийг зохион байгуулалттайгаар олон нийтэд түгээж байгаа үйлдэл нь нийт шүүгчдийн хараат бус байдалд халдаж байна" гээд  дээрх бичлэг нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенц, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг хүний эрхийн болон хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хандаж буйгаа мэдэгдэж байв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

КК 2021-10-02 202.179.26.138

ККК …. КАМЕРИЙН БИЧЛЭГ ДЭЛГЭСЭН ХҮН БУРУУДНА. МАНАЙД ТЭГДИЙН

Avatar

CANTEXNIK/CIS/ON/OC/FASHC 2021-10-02 216.200.84.187

emlegt ochbol- cydas taria,edgeshgyi.

Avatar

Зочин 2021-10-02 216.200.84.187

zasaglalc

Avatar

BAING 2021-10-02 216.200.84.187

newsmn.
ingeed xelchux,tegeed xelchix, xolbogdoogui xyn baixgyis,xydalaa yarijf.
mungutei ni pr.

Avatar

(syy,morojn,down sindrom vakts/myyxai tsaraitai,targalalt /CHUTGUR/cpok,y 2021-10-02 216.200.84.187

yduun xools.
hotg.
empt.
xyyramch yanz byr,xolison.

saitaar alxam/fb,Kamerunaar.

Avatar

Zochin 2021-10-02 192.82.72.188

Shuuh ch gej de. Iim archaagui ymnuudaa ulaim tsaim ingej bna gedeg. Mongoliin niigem tsevershtel odii bna da.

Avatar

Зочин 2021-10-02 46.27.145.211

Оцгонуур шүүгчид үү,🤮🤮

Avatar

Зочин 2021-10-02 77.247.181.163

!!!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-02 103.212.118.214

Horio tseer togtoochihson baihad zavaarch otsognoldoh ni zuid niitseh yum bna tee avilgaljsan shuuhchidee.

Avatar

Зочин 2021-10-02 202.9.41.16

Манай шүүх өол тэр чигээрээ түүхий гурилын жонхуу. Одооны энэ шүүхэд найдах хэрэггүй. Цөм мөнгөний боол.

Avatar

ruth 2021-10-02 197.211.58.65

Бөөрөө мөнгөөр зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авдаг бол санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа ч танд боломж байна. Та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

zochin 2021-10-02 192.82.75.140

neg l bish ee mongoliin shuuh huuli hyanaltiin baguullaguud

Avatar

Зочин 2021-10-02 192.82.67.251

Шүүгч нараа хамгаалж авч жонхуу ,шүүгч нар хэрэг ,мргаан шийдвэрлэхдээ ийм зарчим мөрдөггүй шүү дээ .Элий балай шүүгч нарын байгууллага энэ бол Гутамшиг

Avatar

зочин 2021-10-02 139.218.63.183

жонкуу мафи хүчтэй байна улсаарн авцын бишүү төмөр замын мөнгө дээрн оросоос 10 сая$ хүн бологны г худалдаж авч байна ерөнхий садыг хүртэл авцан байгаа

Avatar

Шударга АРД 2021-10-02 192.82.76.17

Жирийн иргэн иймэрхүү хэрэг үйлдсэн бол аль хэдийнэ анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж бүр ялыг нь нэмнэ. Шүүгчдийн өөрсдийнх нь үйлдсэн хэрэг тул анхан шат руу буцааж, хэргийг шуугиан дарагдахаар хэрэгсэхгүй болгоно. Энэ бол улаан улаан цайм гэгээн цагаан өдрөөр үйлдэж байгаа дээрмийн гэмт хэрэгтэй яг ижил зүйл.
Шүүхийн танил талын холбоо сүлбээ бүр социализмын үеэс эхтэй гэдгийг одоо ч олон хүн нотолж чадна. Аймаг хооронд, хотын дүүрэг хооронд дамжаад л явдаг байсан, нэг газар олон жил удах

Avatar

МОНГОЛ ХҮН 2021-10-02 202.55.191.130

ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭН, ЗАРЛАГДСАН БАНЗАЛУУДАА ИНГЭЖ Ч ХАМГААЛАХ ГЭЖ, МОНГОЛД ШҮҮХ ХУУЛИЙН СИСТЕМ СӨНСӨН БАЙНА ГЭЖ ОЙЛГОЛОО

Avatar

зочин 2021-10-02 66.181.181.132

ШҮҮХ ЦЭВЭРШИХГҮЙ ЮМ БАЙНА.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа:Шүүхийн хууль гараад ч юу ч өөрчлөгдөхгүй. 2021-10-02 103.26.195.245

Шүүхийн танил талын холбоо сүлбээ бүр социализмын үеэс эхтэй гэдгийг би мэдэх юм. Хотын дүүрэг хооронд дамжаад л явдаг байсан, хуурай ах дүү болцгоосон тэр үеийн шүүгчдийн ихэнх нь гавъяат болж тэтгэвэртээ гарсан. ТЭДНИЙГ ЗАЛГАМЖЛАГЧИД одоо шүүхэд ажиллаж байна.Шүүх сууриараа өмхөрсө салбар, амархан засрахгүй..Боловсон хүчний бүтэн үе солигдож л байж шинэчлэгдэнэ. Шүүгч нар одоо, ШЕЗ, СХ-ны гишүүдийг нэр дэвшүүлнэ. Яг л өөрсдийнхөө тэрэгний дугуйнуудыг нэр дэвшүүлнэ.Юу ч өөрчлөгдөхгүй.

Avatar

Зочин 2021-10-02 43.242.243.101

Манай улс, Элбэгдорж, Баттулга нарын Хонгилын шүүхээс гадна, Монгол Улсын өөрийн гэсэн шударга Шүүхтэй болмоор юм

Avatar

Зочин 2021-10-02 66.181.183.171

Зүгээр зүгээр… тэгж л байг. Төлөөс нь л улам хүндэрч байгаа юм. Өөр ШҮҮХ, өөр ХЯНАЛТ байгаа. Хэн ч Түүнийг хахуульдаж, хуурч аргалж чадахгүй….

Avatar

Зочин 2021-10-02 192.82.82.41

ШҮҮХ ЗАРАХГҮЙ ЮМ БАЙНА ДАА ХЭДЭН БИЕНЭЭ ХАМГААЛААД ТОВЧХОНДОО АЙЖ БЭМБЭГНЭЭД АХИХГҮЙ БОЛТОЙ

Avatar

zochin 2021-10-02 64.119.27.88

Монгол улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг шүүгчид өөрсдөө хөл хорио тогтоосон үеэр УОК-ын шийдвэрийг зөрчөөд хүүхэнтэй зугаацаад явж байсан нь өөрөө маш том ёс зүйгүй хэрэг. Төрийн албанд ажиллах эрхийг нь хасах ёстой байтал арай дэндүү юмаа. Жирийн иргэн хөл хорио зөрчсөн гээд Зөрчлийн тухай хуулиар торгуулж байхад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж