Халдварт өвчин судлалын үндэсний төв амралтын өдрүүд буюу өнөөдөр /2021.10.02/ болон маргааш Covid-19 халдвар илрүүлэх сайн дурын PCR шинжилгээ авахгүй гэдгээ мэдэгдлээ. Харин гадаад оронд зорчих иргэдийн PCR шинжилгээг цагийн хуваарийн дагуу хэвийн хийж байгаа аж. УОК-ын хуралдааны тэмдэглэлээр гадаадад зорчих иргэдээс нислэг үйлдэхээс 24-48 цагийн өмнө PCR шинжилгээг төлбөртэй авч байгаа билээ.
ХӨСҮТ өнгөрсөн есдүгээр сард PCR шинжилгээнд хамрагдсан иргэдээс судалгаа авахад, 45 хувь нь хувийн байгууллагад ажилладаг, 19 хувь нь оюутан, 17 хувь нь төрийн байгууллагын хүмүүс байжээ. Иргэд PCR шинжилгээ өгөхийг байгууллагаас шаардсан, ойрын хавьтал болсон, халдварын шинж тэмдэг илэрсэн гэх шалтгаан хэлсэн байна. Яагаад заавал ХӨСҮТ-д шинжилгээ өгч байгаа вэ гэсэн асуултад "Бусад шинжилгээ авч байгаа эмнэлгийн талаарх мэдээлэл байхгүй. Шинжилгээг мөн үнэгүй авч байгаа учраас" гэх хариулт давамгайлжээ.
Холбоотой мэдээ