Суурин 22 цэгт 2636 иргэнийг дархлаажуулна

Хуучирсан мэдээ: 2021.10.02-нд нийтлэгдсэн

COVID-19

Суурин 22 цэгт 2636 иргэнийг дархлаажуулна

Суурин 22 цэгт 2636 иргэнийг дархлаажуулна
Улаанбаатар хотод өнөөдөр /2021.10.02/суурин 22 цэгт 31 багийн 161 эмч, ажилтан ажиллаж, 2636 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд цар тахлын эсрэг вакцины эхний тунд 77, хоёр дахь тунд 324, нэмэлт сэргээх тунд 1485, нийт 1886 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 74.5 хувь, хоёр дахь тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2915 (24.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66.846 (75.2 хувь), 16-17 насны 26.273 (77.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж