Танилц: Итгэмжлэх жуух бичгээ авсан Элчин сайдууд

Хуучирсан мэдээ: 2021.10.02-нд нийтлэгдсэн

Танилц: Итгэмжлэх жуух бичгээ авсан Элчин сайдууд

Танилц: Итгэмжлэх жуух бичгээ авсан Элчин сайдууд

Засгийн газар өнгөрсөн зургадугаар сард 24 улсад суух Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцсэн. Гадаад харилцааны яамнаас өгч буй мэдээллээр өмнө нь элчингүүдийн 50 хувь улс төрөөс 50 хувь мэргэжлийн дипломат томилдог жишиг байсан. Энэ удаад 80 хувь нь мерит зарчмаар томилогдож байгааг онцолсон билээ.

Хуулийн дагуу уг  томилгоог УИХ-аар хэлэлцэж дэмжсэний дараа Ерөнхийлөгч  ёсчлон батлаад, итгэмжлэх жуух бичгийг нь гардуулдаг. Тэгвэл  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн өчигдрийг /2021.10.01/ хүртэл дараах  Элчин сайдуудад Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулжээ. 

  • Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүхийн Баярсайхан
  • Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэг
  • Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржийн Баярхүү
  • Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаяр
  • Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэн
  • Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шижээхүүгийн Одонбаатар
  • Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанцэрэнгийн Эрдэнэдаваа
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жигжээгийн Сэрээжав
  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбажавын Ганболд

ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ АВАХААР ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ЭЛЧИН САЙД НАР

  •  Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мижиддоржийн Цэнгэг,
  •  Бельгийн Хаант Улсад суух  Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд Лувсанвандангийн Болд
  • Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянаа
  •  Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдЭнхтүвшингийн Булган
  • Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Цэрэндоржийн Нарантунгалаг
  • Бүгд  Найрамдах  Киргиз  Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Содномын Ганхуяг
  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жамсрангийн Бямбасүрэн
  • Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин
  • Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Сосорбарамын Энхбаяр
  • Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдСайннямбуугийн Баатаржав
  •  Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уламбаярын Нямхүү
  • Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүх
  • Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раднаабазарын Алтангэрэл
  •  Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух  Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Баттөмөрийн Энхсүх
  •  Америкийн  Нэгдсэн  Улсад   суух  Онц  бөгөөд  Бүрэн  эрхт Элчин сайд  Өлзийдэлгэрийн Батбаяр 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж