Францын ерөнхийлөгч асан Николя Саркози 2012 онд сонгуулийн кампанит ажлаа хууль бусаар санхүүжүүлсэн хэргээр нэг жилийн хорих ял сонссон талаар Парисын шүүх Пүрэв гаригт мэдээлэв. Саркози 2007-2012 оны хооронд Францыг удирдсан бөгөөд дахин сонгогдохоор өрсөлдөхдөө хууль ёсны хязгаараас хоёр дахин их мөнгө зарцуулсан болох нь тогтоогджээ.
Тэрбээр үүнийг үгүйсгэж сонгуулийн кампанит ажилд огт оролцож байгаагүй гэж мэдэгдсэн ч шүүх түүнийг "Хуулийн дээд хязгаарыг давсан зардал гаргаж байгааг бичгээр анхааруулсан ч сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлсээр байсан” гэжээ.
Саркози үүнээс долоон сарын өмнө хээл хахуулийн хэрэг болон нэр нөлөөгөө ашиглан бусдын мөнгийг завшсан хэргээр гурван жилийн хорих ял сонссон юм. Шүүх хурлаар Саркози “L’Oreal”-ийн сүүлчийн өв залгамжлагч Лилиана Беттенкурын сэтгэцийн байдлыг ашиглан түүнээс хандивын мөнгө гаргуулах тохиролцоог прокурортой хийсэн болох нь тогтоогджээ. Саркози үүний хариуд тус прокурорт Монакогийн нэр хүндтэй ажлыг санал болгож байжээ.
Гэвч Саркози шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдаад байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: XINHUA NEWS
Холбоотой мэдээ