ОХУ-ын хуучин эзэнт гүрний нийслэлд хааны ордны дээд зэргийн тансаг хурим болох гэж байна. Энэ бол зуу гаруй жинийн хугацаанд болоогүй ховор үйл явдал билээ.
Тухайлбал, агуу гүн Жорж Михайлович Романов итали сүйт бүсгүй Викториа Романовна Беттаринитэй Санкт Петербургийн гэгээн Исаакийн сүмд шашны уламжлалын дагуу хуримлах аж. Хуримд гадаадын хэдэн зуун зочид, төлөөлөгч нар оролцох гэнэ.
Оросын хамгийн сүүлийн хаан II Николай хатан, таван хүүхэдтэйгээ 1918 оны долдугаар сард хувьсгалчдын гарт амь үрэгдсэн. Тийнхүү хаант засаглал нурснаас хойш өнөөг хүртэл дээрх мэт дээдсийн хурим огт зохион байгуулагдаж байсангүй.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ