Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2021.10.01/ УИХ-ын намрын чуулган нээлтийн үеэр эрх баригчдад акц үзүүлэв. УИХ дахь Ардчилсан намын бүлэг эрх баригчдад сануулга өгөх, бодит байдлыг танилцуулах зорилгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон шатахууны үнийг бодитоор чуулганы танхимын үүдэнд дэлгэн харуулжээ.
Түүнчлэн нийгэм, эдийн засгийн зарим мэдээллийг дэлгэж, иргэдийн бодит амьдралын талаар тоо баримтуудыг гаргасан байна.
Ардчилсан намын бүлгийн зүгээс "Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр найман тэрбум 227 сая ам.долларт хүрсэн. Энэ нь иргэн бүрд 30 сая төгрөгийн өр ногдож байна гэсэн үг. Цар тахлын халдварын улмаас /2021.10.01/ 18 хүн нас барж, нийт нас баралт 1222 болсон. Гэтэл эрх баригчид цар тахал нэрээр нийт 11.4 их наяд төгрөг зарцуулсан. Энэ нь өрх болгонд 12.5 сая төгрөг ногдох хэмжээний хөрөнгө. Хэрвээ эрх баригчид зөв шийдвэр гаргаж, тууштай хэрэгжүүлж ирсэн бол иргэд амь насаа алдаж, ар гэр нь уй гашууд автахгүй байх боломжтой байсан" гэдгийг онцолжээ.
Холбоотой мэдээ