Монголыг 00-ын байгууламжаа шийдэхийг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2021.10.01-нд нийтлэгдсэн

Монголыг 00-ын байгууламжаа шийдэхийг зөвлөв

Монголыг 00-ын байгууламжаа шийдэхийг зөвлөв

Герман улсын аялагч сэтгүүлчид манай улсаар есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 2-ны өдрүүдэд аялжээ. Тэд аяллынхаа тухай сэтгэгдлээ өнөөдөр хуваалцаж, хэвлэлийн хурал хийлээ.

Тухайлбал, Германы 50 жилийн түүхт “Си Эм Ти” үзэсгэлэнтэй манай улс түнш орноор оролцохоор болсон ажээ. 45 сая орчим хүнд хүрдэг энэхүү үзэгсгэлэнд Монгол Улс оролцсоноор аялал жуулчлалд томоохон нөлөө үзүүлэх юм. Германы  сэтгүүлчид долоо хоногийн хугацаанд, Хархорин, Хонгорын элс, Өгийн нуур, Хустайн болон Тэрэлж байгалын цогцолборт гэсэн маршрутаар аялж, малчин айлаар зочилсон байна.

Уг аяллыг Байгал орчин аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв хамтарч зохион байгуулжээ. Сэтгүүлчид нь анх удаа манай орноор аялсан бөгөөд Монгол орны өргөн уудам тал, цэлмэг тэнгэр, анир чимээгүй байдалд ихээхэн татагдаж, үндэсний хоол ч их таалагдсан тухайгаа ярьжээ.

Аяллынхаа туршлагаас хуваалцахдаа Германы сэтгүүлчид манай улсыг аялал жуулчлалаа өөд нь татахын тулд дэд бүтцээ хөгжүүлж, хөтөч тайлбарлагчдын гадаад хэлний мэдлэгийг сайжруулахад анхаарах, ариун цэврийн байгууламжыг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй гэдгийг онцлон мэдэгдсэн юм.

М.БАТЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж