Замын-Үүдийн Дулааны станц хэвийн ажиллаж эхэллээ | News.MN

Замын-Үүдийн Дулааны станц хэвийн ажиллаж эхэллээ

Замын-Үүдийн Дулааны станц хэвийн ажиллаж эхэллээ

2015 онд баригдаж дууссанаасаа хойш 6 жилийн турш ашиглалтгүй гацсан Замын-Үүдийн Дулааны станцыг ашиглалтад оруулах үүрэг даалгаврыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн хавар Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ өгч, холбогдох Ажлын хэсэг байгуулсан билээ.
Улмаар станцын туршилт тохируулга хийх болон хэвийн ажиллуулахад шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлүүлж, удаа дараа биечлэн газар дээр очиж ажлын явцыг шалгаж байсан юм.
Санхүүжилтийн хүрээнд Дулааны станцын туршилт тохируулгын ажлууд хийгдэж, "Замын-Үүд” чөлөөт бүсэд дулаан дамжуулах 5 төв, Замын-Үүд суманд дулаан дахин дамжуулах 7 шугам хоолойг холбосноор өнөөдрөөс Дулааны цахилгаан станц хэвийн ажиллаж эхэлжээ.
Тус Дулааны станц бүрэн хүчин чадлаараа ажиллавал “Замын-Үүд” чөлөөт бүсийг дулаан, цахилгаан, цэвэр усаар хангаад зогсохгүй Замын-Үүд сумын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг бүрэн хангах юм.
Одоогоор Замын-Үүд сумын нийт хэрэглэгчдийн 50 хувийг дулаанаар хангаж эхэлсэн бөгөөд үлдсэн айлуудыг дулаанд холбох ажил үргэлжилж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЭЭ ЗАЙЛУУЛ 2021-10-01 202.179.26.138

ЗАЙЛУУЛ ДАА… АРВАН ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨД ХИЛИЙН БҮСИЙН БИЧХЭЭН СУУРИНД ЦАХИЛГААН ДУЛААН ХАНГАХ ГЭЖ ХЭДХЭН КВ ГИЙН БЯЦХАН СТАНЦ БАРЬЖ ЭХЭЛСИЙМ. ӨНӨӨДӨР ЮМ 50 ХУВЬ АЖИЛЛАЖ ЭХЭЛСИЙМ БИЗ ДЭЭ…. АЖИЛЛАСАН НЬ Л ЯАМАЙ ДАА…

Avatar

Зочин 2021-10-01 66.181.161.61

Харин ч нэг бурдаг сэтгүүлч бна даа

Avatar

Зочин 2021-10-01 185.220.100.253

= Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-01 59.153.115.105

barij buteesen heden Mgld ni bayar hurgie. uls turiin duraakuud neelt haaltand ni l irdeg shtee

Avatar

иргэн 2021-10-01 202.126.88.199

2015 онд ашиглалтад орох ёстой станц яахаараа одоо ашиглалтад орж байдаг юм, ёстой бүү мэд, арай ч дээ, хөгжил дэвшил гэхэд хэцүү юм аа, 6 жилийн турш ажиллуулахгүй царцаагаад орхисон байх юм, бид өөрсдийнхөө дайснууд юм, гадныхан ирээд дэлбэлээд хаячаагүй байхад шүү. Нөгөө хятадыг муулдаг хүмүүс хааччихав аа?? Хятадаас танк орж ирээд нураагаад ажиллахгүй болгосон гэхээс сийхгүй бичээч нар бий шүү?
Дээрээ Жээнков даргатай, дороо гадаад зөвлөхтэй монголчууд бий.

Avatar

зочин 2021-10-01 64.119.17.211

Том дэвшил. Баяр хүргэе. Дулаан цахилгаантай болно гэдэг хөгжлийн гол тулгуур бий боллоо гэсэн үг. Дулааны станц бол дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэдэг учраас иргэд гэр орон, ажил албан дээрээ тухтай байх болно. Гагцхүү сайн инженер, мэргэжилтнүүд хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-10-01 66.181.161.61

Энэ дулааны л станц. Цахилгаан байхгүй

Avatar

Иргэн 2021-10-01 103.212.118.156

Энэ хэдэн квт цахилгаан үйлдвэрлэдэг станц вэ. Эсвэл цэвэр дулаан үйлдвэрлэх зориулалттай юм уу. Уг нь дулаан , цахилгаанаа хамтад нь үйлдвэрлэдэг байвал зүгээр юмаа.

Avatar

зочин 2021-10-01 64.119.17.211

Мэдэхгүй юмандаа санаа бүү зов найз минь.

Avatar

Увсад дулааны станц ажиллахгүй байнааа 2021-10-01 202.126.88.183

УВСЫН ДУЛААНЫ СТАНЦ АЖИЛЛАХГҮЙ ХӨЛДӨЖ БАЙНААА…..ЯАХ ВЭЭЭ

Avatar

зочин 2021-10-01 64.119.17.211

УБ-аас сайн инженерүүд авах, өөрийнхөө мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-10-01 202.179.27.157

дулааны станц яахаараа цахилгаанаар хангаж байдаг юм. харин ч эсрэгээрээ том хэрэглэгч болж байгаа биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж