Монголын хөрөнгийн зах зээл “Ажиглалтын жагсаалт”-д орлоо

Хуучирсан мэдээ: 2021.10.01-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгийн зах зээл “Ажиглалтын жагсаалт”-д орлоо

Монголын хөрөнгийн зах зээл “Ажиглалтын жагсаалт”-д орлоо

Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны тэргүүлэгч, Их Британийн “FTSE Russell” групп Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг “FTSE Russell”-ийн “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн зэрэглэлд оруулахаар “Ажиглалтын жагсаалт”- д (Watch List) багтаасан байна. Энэ тухай албан тоотыг тус байгууллагаас есдүгээр сарын 30-ны өдөр “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтайд ирүүлжээ.

Дээрх байгууллага нь мэргэжлийн хөрөнгө оруулагчаас тавьдаг техникийн хэд хэдэн шалгуур үзүүлэлтийн дагуу олон улсын зах зээлүүдийг “Хөгжиж буй”-гаас “Өндөр хөгжсөн” хүртэл үндсэн дөрвөн зэрэглэлээр ангилдаг.

Улс орнуудын хөрөнгийн зах зээлийн зэрэглэлийг жилд нэг удаа тогтоодог бөгөөд аливаа зах зээлийг зэрэглэл дэвшүүлэх, бууруулахын өмнө нэг жилийн хугацаанд “Ажиглалтын жагсаалт”-д оруулдаг байна. Энэхүү үнэлгээг хийхэд арилжаа, төлбөр тооцоо, кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрдсэн Зах зээлийн ангиллын Зөвлөлийн хороо болон олон улсын томоохон хөрөнгө оруулагчдын төлөөллийг оролцуулсан Бодлогын Зөвлөлийн хороо оролцдог аж.

Монголын хөрөнгийн зах зээл анх 2012 онд тус ангилалд багтаж байсан ч 2015 онд төлбөр тооцооны Т+3 системийг урьдчилсан төлбөрт систем рүү эргүүлэн ухраасан болон зах зээлийн төлбөр тооцооны эрсдэлийг хаах зориулалт бүхий төлбөрийн баталгааны санг тараасан зэрэг шалтгаануудын улмаас 2017 онд тус ангиллаас хасагджээ.

Энэхүү ангилалд эргэн орж, олон улсын зах зээлийн зэрэглэлтэй болох үүднээс МХБ нь төлбөр тооцооны системийг олон улсын жишигт нийцүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр 2017 оноос эхлэн зах зээлийн зохицуулагч болон дэд бүтцийн байгууллагуудтай хамтран ажилласан байна.

Үүний үр дүнд дотоодын хөрөнгийн зах зээл өнгөрсөн оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс төлбөр тооцооны Төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчимд суурилсан Т+2 системд амжилттай шилжиж, олон улсын хөрөнгө оруулагчдын тавьдаг үндсэн гол шаардлагуудыг хангажээ. Ингэснээр цаашид манай хөрөнгийн зах зээлийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч, мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчдыг нэвтрүүлэх, зах зээлийн арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хөгжлийг хурдасгах нөхцөл бүрдэж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж