НЭМЭЛТ:
“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар Н.Цэрэнбатыг томилжээ.
“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн дүрмийн 5.1-д заасны дагуу тус компанийн Хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлдэг. “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх асуудал нь Хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхэд хамаарч буйтай холбогдуулж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж ийн шийдвэр гаргажээ.
Н.ЦЭРЭНБАТ “ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ БОЛНО
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбатыг "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилох төлөөлөн удирдах зөвлөлийн хурал өнөөдөр /2021.10.01/ 15:00 цагт товлогджээ.
"Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани хэлбэрээр 2011 үүсгэн байгуулсан бөгөөд "Оюу Толгой" ХХК-ийн төрийн эзэмшлийн 34 хувийг албан ёсоор шилжүүлэн авч үйл ажиллагаагаа явуулж буй. Н.Цэрэнбатын хувьд 2016 онд Увс аймгаас УИХ-д сонгогдон улмаар 2017 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдож байсан. Өнгөрөгч 2020 оны сонгуульд мөн тойрогтоо дахин өрсөлдсөн боловч сонгогдож чадаагүй юм.
Түүний төгссөн сургууль, мэргэжил:
- 1996 онд Увс аймаг Улаангом 2 дугаар 10 жилийн сургууль
- 2000 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, санхүүгийн менежмент бакалавр
- 2001 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, магистр
Ажилласан байдал:
- 2000-2001 онд Мобиком корпораци
- 2003-2004 онд “Таван богд” групп
- 2005-2010 онд “Увс хүнс” ХХК-ийн дэд захирал
- 2010-2012 онд Улсын Их Хурлын гишүүний туслах
- 2012-2015 онд “Трансинконсулт” ХХК-д
- 2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, ЭУ-ын газрын дарга
- 2015-2016 онд “Юу Эф Си” групп-т гүйцэтгэх захирал
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байв.
Гадаад хэл:
- Англи, Орос
Холбоотой мэдээ