Афган, Тажикийн харилцаа муудаж байгаад Орос түгшиж байна | News.MN

Афган, Тажикийн харилцаа муудаж байгаад Орос түгшиж байна

Афган, Тажикийн харилцаа муудаж байгаад Орос түгшиж байна

Афган, Тажикийн харилцаа муудаж байгаад Орос түгшиж байна

Афганистан, Тажикстан хоёр улсын харилцаа сүүлийн үед эрс хурцдах болсонд ОХУ санаа зовж буйгаа илэрхийлэв. Орос талуудыг харилцан зөвшилцлийн замаар маргаанаа шийдвэрлэхийг уриалж байгаа юм. Талууд дундын хилийн бүс рүү цэргийн хүчээ илгээж эхэлсэн тухай мэдээ ирж байгаа талаар ОХУ-ын гадаад хэргийн яамнаас Пүрэв гаригт мэдэгдсэн.

Харин Талибаны хэвлэлийн төлөөлөгч Билал Карими хэлэхдээ Тажикстантай хиллэх бүс нутгийн орчимд цэргийн хүчээ төвлөрүүлж байгааг үгүйсгэжээ. Харин Тажикстаны гадаад хэргийн яамнаас энэ талаар мэдэгдэл хийхээс татгалзжээ. Гэвч Оросын цэргийн бааз байрладаг Тажикистан нь Афганистантай хиллэдэг хоёр муждаа Лхагва, Пүрэв гаригт цэргийн парад зохион байгуулсан байна.

Үүнээс гадна хоёр орны удирдлага харилцан хатуу байр суурь илэрхийлэх замаар Тажикстан, Афганистаны харилцааг улам хурцатгаж байгаад санаа зовниж байгаагаа Алексей Зайцев мэдэгдсэн юм.

Тухайлбал, Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон Кабул дахь Талибаны кабинетийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, тэр дундаа талибууд сөрөг хүчнийхэн цугласан Панжшир мужийг бүслэлтэд байлгаж байгааг хүний ​​эрхийг зөрчсөн үйлдэл гэж эрс буруушаажээ. Талибанчууд харин үүний хариуд Душанбег Афганистаны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг сануулжээ.

Мөн АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин өнгөрсөн сард тус улсад бэлтгэгдсэн Афганистаны агаарын цэргийн хүчний албан хаагчид Тажикистанд хоригдож байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм. Талибууд засгийн эрхийг авсны дараа тэд олон арван цэргийн нисэх онгоц хөлөглөн Тажикистан, Узбекистаны хил рүү нэвтэрснээр тэдгээр оронд саатуулагдаад буй билээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ruth 2021-10-01 197.211.58.65

Бөөрөө мөнгөөр зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авдаг бол санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа ч танд боломж байна. Та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-10-01 202.126.89.34

Сүйдтэй юм болохгүй ээ

Avatar

Зочин 2021-10-01 185.220.100.253

====== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

/*-*/ 2021-10-01 49.0.142.18

Тэр 2 угаасаа нэг үндэстэн ястнууд тул нэгдэх нь зөв, цаад улаантнуудын итгэл найдвар болсон талибууд тажикийг дайлан эзлэх хэрэгтэй

Avatar

ҮНЭН 2021-10-01 103.26.193.224

мэдрэл муу гэдгээ бүү гайхуул

Avatar

уншигч 2021-10-01 202.55.191.43

Чиний хэлснээр болно гэж юу байх вэ дээ үхэр минь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж