Өнөөдөр 1152 ахмадын төрсөн өдөр тохиож байна

Хуучирсан мэдээ: 2021.10.01-нд нийтлэгдсэн

Өнөөдөр 1152 ахмадын төрсөн өдөр тохиож байна

Өнөөдөр 1152 ахмадын төрсөн өдөр тохиож байна

Олон улсын ахмадын өдөр /2021.10.01/тохиож байна. Энэ өдөр Монголын 1152 ахмадын төрсөн өдөр нь өнөөдөр тохиож буйг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Тус хорооны мэдээллээр, өндөр наснтнуудын 65.7 хувь нь хосоороо амьдардаг.

Монгол Улсын хүн амын 7.9 хувь нь 60-аас дээш насныхан бөгөөд хүйсээр нь авч үзвэл, 59.4 хувь нь эмэгтэйчүүд. Харин 40.6 хувь нь эрчүүд байна. Дашрамд дурдахад, Монгол Улс олон улсын ахмадын өдрийг 1992 оноос жил бүр тэмдэглэдэг уламжлалтай болсон билээ.

Өнөөдрийн байдлаар ахмадуудын 28.9 хувь нь орон сууцанд, 36.2 хувь нь гэрт, 34.4 хувь нь байшинд, үлдсэн 1 хувь нь бусад газарт амьдарч байна.

Ахмадуудын 17.4 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Тэдний 60.4 хувь нь бага суурь болон бүрэн дунд боловсролтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж