Л.Отгондалайгийн ялалтыг 250 мянган доллараар луйвардсан уу?

Хуучирсан мэдээ: 2021.10.01-нд нийтлэгдсэн

Л.Отгондалайгийн ялалтыг 250 мянган доллараар луйвардсан уу?

Л.Отгондалайгийн ялалтыг 250 мянган доллараар луйвардсан уу?

“Рио-2016” олимпийн наадмын боксын тэмцээний үр дүнд шинжилгээ хийсэн хараат бус мөрдлөгийн тайланг танилцууллаа. Канадын хуульч Ричард Макларенаар ахлуулсан багийн мөрдлөгийн тайланд дурдсанаар авлига өгч, үр дүнд нь нөлөөлсөн байж болзошгүй 10 гаруй сэжигтэй тоглолтыг илрүүлсэн байна.

149 хуудас бүхий энэхүү тайланд AIBA-гийн шүүгчид тулааны үр дүнг хэрхэн өөрчилдөг тухай, шүүгчдэд өгөх авлига нь зургаан оронтой тоо бүхий асар их мөнгөн дүнтэй байдаг талаар дурджээ.

Тухайн үеийн AIBA-гийн өндөр албан тушаалтнууд болох ерөнхийлөгч Ү Чин Коу, гүйцэтгэх захирал Карим Боузиди нар тус хэрэгт гар бие оролцсон болохыг энэхүү тайлан илчлэв. Хуудуутай тоглолтын тоог нарийвчлан тогтоох боломжгүй ч 11 орчим тоглолт байж магадгүй гэж мэдэгдлээ.

Эдгээр тулааны тоонд 56 кг-ын шөвгийн наймд учраа таарсан Ирландын Майк Конлан, Оросын Владимир Никитин (Никитин 2:1-ээр хожсон), -91 кг-ын финал Оросын тамирчин Евгений Тишенко, Казахстаны боксчин Василий Левит (Тишенко 3:0-ээр хожсон) нарын тоглолт багтжээ.

Түүнчлэн Монголын тамирчин Д.Отгондалай, Францын боксчин С.Умиа нарын мөнгөн медалийн төлөөх тоглолтын дүнг өөрчлөхын тулд 250 мянга хүртэлх ам.долларын хахууль санал болгосон байж болзошгүйг Макларен хэлэв.

Энэхүү тайланд "AIBA"-гийн бий болгосон шүүлтийн соёл, шүүгч нар энэхүү соёлыг хэрхэн дуулгавартай дагаж мөрдөн Риогийн олимпын боксын тэмцээнийг сүйтгэсэн талаар дэлгэрэнгүй дурджээ. Шүүлтийн “соёл”-ыг бий болгож, тоглолтын үр дүнг өөрчилдөг байсан гол хүмүүс нь Ү Чин Коу, Карим Боузиди нар байсан хэмээн Макларен хэлэв.

Шалгалтын үр дүнд үндэслэн хэрэгт холбогдсон шүүгчдэд сахилгын шийтгэл оноож магадгүй гэжээ.

Шударга бус шүүлт Риогийн олимпоос өмнө, бүр Лондоны олимпоос эхтэй байж магадгүйг тайланд дурдсан байна. Тус тайланд “AIBA-гийн одоогийн тэмцээний шударга байдлыг хангахын тулд өргөн хүрээний шинэчлэл хийх шаардлагатай” хэмээн дүгнэжээ. Харин AIBA-гийн одоогийн ерөнхийлөгч Умар Кремлев “Профессор Макларенийг бид ажилд авсан. Бидэнд нуух зүйл байхгүй. Бид залилан мэхлэх арга хэмжээнд оролцсон хүмүүст арга хэмжээ авах тал дээр хамтран ажиллах болно” хэмээн мэдэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж