96 настай "нацист" эмэгтэйг "хүүхдийн" шүүхээр шүүж байна | News.MN

96 настай "нацист" эмэгтэйг "хүүхдийн" шүүхээр шүүж байна

96 настай "нацист" эмэгтэйг "хүүхдийн" шүүхээр шүүж байна

96 настай "нацист" эмэгтэйг "хүүхдийн" шүүхээр шүүж байна
A judicial officer looks at his watch prior of a trail against a 96-year-old former secretary for the SS commander of the Stutthof concentration at the court room in Itzehoe, Thursday, Sept. 30, 2021. The woman who is charges of more than 11,000 counts of accessory to murder has not appeared and is wanted by warrant. (AP Photo/Markus Schreiber, Pool)

Нацист хорих лагерт ажиллаж байхдаа аллагын хэргүүдэд оролцож, үгсэн тохирсон хэргээр байцаагдаж байхдаа оргосон 96 настай герман эмэгтэйг нутгийн цагдаа нар олж баривчилжээ.

Итзехое хотын шүүхийн төлөөлөгч Фредрике Милхофферын хэлснээр цагдаа нар 96 настай эмэгтэйг олж баривчилжээ. Одоогийн байдлаар түүнийг шоронд биеэр ял эдэлж чадах эсэхийг хэлэлцэж байгаа гэнэ.

Тус эмэгтэйг эх сурвалжууд хорих лагерийн нарийн бичиг хийж байсан Ирмгард Фурчнер гэж баталж байна. Түүний шүүх хурал энэ долоо хоногт болох аж. Яллагчид түүнийг хүн амины 11387 хэрэгт оролцсон гэж буруутгаж байгаа гэнэ.

Шүүгдэгч өнөөгийн Польшийн Гданск хотын ойролцоо байрлаж байсан хорих лагерийн комендантын өрөөнд бичээч байжээ. Тэрбээр 1943 оны зургадугаар сараас 1945 оны дөрөвдүгээр сарын хооронд хоригдлуудыг системтэйгээр цаазлах ажилд оролцон тусалсан гэж буруутгагдаж байна.

Хэрэг болох үед Фурчнер өсвөр насны хүүхэд байсан тул өдгөө түүний шүүх хурал насанд хүрээгүйчүүдийн танхимд болж байгаа аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж