М.Тулгат: Засгийн газар огцрох ёстой

Хуучирсан мэдээ: 2021.10.01-нд нийтлэгдсэн

М.Тулгат: Засгийн газар огцрох ёстой

М.Тулгат: Засгийн газар огцрох ёстой

НЭМЭЛТ:

Ардчилсан намын дарга М.Тулгат:

-Сөрөг хүчний хувьд бид өнөөдөр үгээ хэлж байна. Иргэд хоёр жилийн хугацаанд Covid-19-ийн дэглэмийг сайтар баримталж, хөл хорионд орж хохирсон. Аж ахуй нэгжүүд орлогогүй болж, туйлдахад хүрлээ. Өнгөрсөн хавар бид Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өлсгөлөн зарласан. Өнөөдрийн эсэргүүцлийн цуглаан бол Covid-19-өөс шалтгаалсан нийгэм, эдийн засгийн хямралтай холбоотой.

Монгол Улсын эрх баригчдын санаачлан, гаргаж буй цар тахлын онцгой нөхцөлд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хөрсөн дээрээ бууж чадахгүй байна гэж иргэд хэлж байна. Тиймээс Засгийн газар огцрохыг шаардаж байна. Nodoublestandart  хөдөлгөөнд олон хүн нэгдсэн.

Covid-19-өөс шалтгаалж нас барсан иргэдийн төлөөлөл бидэнд удаа дараа хүсэлт ирүүлсэн. Тиймээс бид иргэдийн нэрийн өмнөөс үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж Засгийн газарт шаардлага хүргүүлж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүн олноор цугласан үйл ажиллагааг дэмжиж, иргэдийг эрсдэлд оруулсан. Тиймээс бидний жагсаалыг зөвшөөрөхгүй байх үндэслэл байхгүй. Бид нэг л шаардлагыг тавьж байгаа. Засгийн газар огцрох ёстой.

Харин жагсаалд оролцож буй иргэдийн зүгээс тус хөдөлгөөнийг цаг үеэ олсон шаардлага тавьж байна гэж харж байгаагаа илэрхийлж байна. Харин зарим хүн улс төрийн зорилготой жагсаал хийж иргэдийг үймүүлэхээ болихыг шаардлаа.


Ардчилсан намаас өнөөдөр /2021.10.1/ төв талбайд “Одоо боллоо” жагсаалыг зохион байгуулж байна. Тус жагсаал 11:00 цагт эхлэх аж.

2020-2021 оны сонгуульд үргүй зардал ихээр гаргаж эдийн засгийг хямралд оруулсан. Мөн Covid-19 цар тахлын үед төлөвлөлтгүй менежемнт хийж хүний эрх чөлөө, аж ахуй нэгжийн эрх ашгийг боомилж буйг тэд эсэргүүцэж байгаа. Өнөөдрийн жагсаад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, иргэд ирж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой аж.

Ардчилсан намын дарга М.Тулгат "Нийгэм, эдийн засагт тулгамдаад буй яаралтай шийдвэрлэх ёстой таван шаардлагыг бид Засгийн газарт хүргүүлсэн. Хөрш орнуудтай дипломат харилцаа тогтоож чадахгүй байгаа алба хаагчид, хил гаалийн асуудлыг зохицуулж чадахгүй байгаа хүмүүсийг чөлөөлөх. Нийгмийн даатгалын шимтгэлийн багц хууль зэргийг авч хэлэлцсэнгүй. Тиймээс бид өнөөдөр “Одоо боллоо” эсэргүүцлийн тэмцэл цуглааныг хийж байна. Халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж тайван жагсаалд нэгдэхийг уриалж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ТэнэглэлТэнэглэл
19
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж