Б.Батбаатар: Эсрэг дүр намайг татдаг | News.MN

Б.Батбаатар: Эсрэг дүр намайг татдаг

Б.Батбаатар: Эсрэг дүр намайг татдаг

Б.Батбаатар: Эсрэг дүр намайг татдаг

“Тоонот” пикчерсийн үүсгэн байгуулагч, жүжигчин Б.Батбаатартай ярилцлаа. Түүнийг бид “Чонын алтан шагай”, “Үндэсний баялаг”, “Нар гарна аа, аз жаргал минь” киноны гол болон туслах дүрээр мэднэ. Мөн  тэрбээр “Зангараг”, “Цасан хүн” зэрэг уран бүтээлд найруулагчаар ажилласан юм.


“Цасан хүн” кино өнгөрсөн сард нээлтээ хийлээ. Энэ уран бүтээлийн талаар яриагаа эхэлье?

-Цар тахалтай хоёр жилийг өнгөрүүллээ. Гэсэн ч энэ хугацаанд хүмүүс өөр өөрсдийн ажлаа цалгардуулахгүй хийж буй. Уран бүтээлч бид ч мөн нөхцөл байдлыг боломж хэмээн хүлээн авч, хийсэн бүтээснээ дүгнэн, эргэцүүлж, цаашид хийх зүйлсээ төлөвлөж суулаа. Ямар ч цаг үед бид хийж бүтээхээ зогсоож болохгүй. Үүнээс илүү хүнд бэрхшээлийг даван туулах сэтгэл зүйн бэлтгэл бидэнд хэрэгтэй. Энэ ч утгаар жилийн өмнөөс “Тоонот” пикчерсийг байгуулсан. Анхны уран бүтээл нь “Цасан хүн”.

Сүүлд Солонгос, Монголын уран бүтээлчид хамтран “Сүүдрээр гэтэгч” гэх хийсвэр, адал явдалтай киног хийж дууссан. Мөн зөгнөлт адал явдалт Монгол, Солонгосын хамтарсан  “SixDemons” киноны графикийн ажил нь Солонгос улсад хийж байна. “Цасан хүн” киноны хувьд өнөөдөр нийгэм болон хүний дотоод сэтгэл хөлдүү байна гэсэн санааг дэвшүүлсэн. Нөгөөтээгүүр нэгнээсээ сэтгэл гаргахыг шаардаж, түүндээ хүрэхгүй бол бухимддаг болсон. Энэ байдал нийгэмд хүн хоорондын зөрчилдөөнийг бий болгож байна. Өөрөөр хэлбэл, амиа хичээсэн бэртэгчин зан өнөөгийн нийгэмд их байна гэдгийг харуулахыг зорьсон.

“Тоонот” гэхээр монгол ахуй санагдаж байна. Яагаад ийм нэр өгөх болов?

-Тоонот гэдэг нь тэнгэр мэт уудам, гүн гүнзгий утга санаатай. Эх орон, эх хэл, өв уламжлал, түүх соёл минь бидний нэн тэргүүнд бахархаж явах зүйл. Монгол гэсэн тодотголын эд эс нь би өөрөө юм. Бид дэлхийд гарахаас өмнө туургатны хэмжээнд уран бүтээлээ туурвих, зах зээлээ тэлэх, үндэстэн угсаатнаа нэгтгэн, өөрсдийгөө үнэлэх нь чухал үүднээс би энэ нэрийг өгсөн.

-Цар тахлын үед хийсэн уран бүтээлийн зураг авалт энгийн үеэс өөр байв уу?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Цар тахлын үед зураг авалт хийхэд, хүндрэл бэрхшээл их тулгарч, Covid-19 тусахгүйн тулд бүгд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталсан. Зураг авах талбай, машин тэрэгнээс авахуулаад асуудал үүссэн ч шийдвэрлэсэн. Үүнийг киноноос үзэгчид мэдэх байх. Нийтдээ 50 гаруй уран бүтээлчид оролцсон. Өөрийн хувьд туслах дүрд ажилласан. Өөрийнхөө найруулсан кинондоо жүжигчнээр ажиллах таатай бус.

-Таныг бид жүжигчин гэдгээр нь сайн мэднэ. Энэ таны найруулагчаар ажилласан хэд дэх уран бүтээл вэ?

-Би Соёл урлагийн их сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөнөөс хойш багш, жүжигчнээр ажилласан. Одоо харин туршлагын хувьд найруулагчаар ажиллах цаг болсон гэж боддог. “Цасан хүн” кино миний дөрөв дэх найруулсан уран бүтээл.

-Жүжигчин, кино найруулагч хоёр өөр байх. Сайн уран бүтээл сайн найруулагчаас төрдөг гэдэг шүү дээ?

Найруулагч гэдэг нийгмийн эмч. Хүмүүс хөнгөн зүйлд татагдан, бодож сэтгэж, шаналах нь бага болж, эд материал хөөж, хэлбэрт захирагдах болсон. Өөрөөр хэлбэл, өнгөн хэлбэрийн бүтээлүүд хүмүүст илүү хүрч, жинхэнэ сайн киног үзэх нь ховор болсон. Үүгээрээ орчин цагт кино бизнесийн талбар болж байна. Тэгэхээр найруулагч цаг үеэ мэдэрч, аль алиныг нь хөндөх нь чухал санагддаг. Тэр дундаа кино найруулагч жүжигчнийг эвдэж ажиллах хэрэгтэй.

Танд ихэвчлэн эсрэг дүрийн санал ирдэг үү. Их зохисон санагддаг?

-Тийм ээ. Найруулагчийн нүдэнд миний төрх, байдал, зан чанар илүүтэй эсрэг дүрд тохирдог байж магадгүй. Саяхан би “Тэнгэр газрын заагт ” түүхэн киноны шархадсан дайчны эсрэг гол дүрд ажилласан. Мөн анх тоглосон эсрэг дүр маань “Чонын алтан шагай” киноны Баярын дүр. Эсрэг дүр ажиллагаатай ихтэй, амттай байдаг учир өөрөө намайг татдаг.

Мөн тайзны уран бүтээлд тохирох юм шиг. Ер нь драмын урлагт орох бодол бий юу?

-Драмын урлаг бол миний мөрөөдөл. Тайзан дээр зогсоно гэдэг зүгээр нэг аавын хүүд олддог боломж биш. Театр бол мэргэжлийн уран бүтээлчид зогсох талбар. Кино урлагт найруулагч, продюсер хараад тохирох дүрд мэргэжлийн бус хүнийг  ч сонгодог. Харин театрын урлагт тэгэх боломжгүй. Хэрвээ надад драмын жүжигт тоглох санал ирвэл дуртай хүлээж авна.

Дотортой жүжигчин гэж ярьдаг. Энэ ямар ойлголт юм бэ?

– Дотроосоо, бие мах бодиороо тухайн дүрээ мэдэрч тоглох ойлголт байх. Миний хувьд мэдрэмжтэй, сэтгэлийн их шархтай хүнийг хэлнэ.

Одоо театрын тайзнаа тоглож буй жүжгүүдийг найруулагчийн хувьд өөрөөр харж суудаг байх?

Мэдээж үзнэ. Сүүлд Удсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдсан “Фауст” жүжгийг үзээд урам зориг авсан. Мөн "Black Box" театрын абсурд жүжгийг очиж үздэг. Удахгүй Ф.Достоевскийн “Гэм зэм” жүжиг тайзан дээр тоглогдох болсон. Ерөөс бид үндэсний сонгодог бүтээлийг шинэчлэн найруулж, залуусын анхаарлыг татах уран бүтээлийг хийгээсэй гэж хүсдэг. Өөрийн хувьд боломж, нөхцөл нь бүрдвэл жүжиг найруулахыг боддог.

Та мөн багшилдаг юм билээ. Өнөөгийн залуусын бодож, сэтгэх нь ямар санагддаг вэ?

-Залуусыг шүүмжлэх нь буруу. Сүүлийн үеийн залуусын оюун сэтгэлгээ, хийж бүтээх чин хүсэл, бүтээлч байдал зэрэг олон зүйлүүд өөрчлөгдөж байна. Тэд бидний маргааш учраас алдаа оноог нь зөвөөр хүлээн авч, урам зориг өгч дэмжин хамтран ажиллах нь чухал. Мөн авъяаслаг, чадварлаг залуусыг дэмжин сургаж, эх орондоо сайн боловсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй. Нийгмээс шалтгаалан олон залуусын хүсэл мөрөөдөл унтарч буйг хараад харамсдаг.

Урлагийн мэргэжлээр сурч төгсөөд ажлын байр байхгүй, ганцхан театртай, продакшнууд нь цөөхөн зэрэг асуудал тулгардаг. Энэ талаар та юу гэж боддог вэ?

-Угаас ийм л байсан. Оюун санааг үнэлдэг газар эдийн засаг, урлаг дагаж хөгжинө. Бид эд материал бус хүн рүүгээ чиглэсэн бодлогыг баримтлах нь чухал. Үүнд асар их өөрчлөлт шинэчлэл хийх цаг нь болсон.

Уран бүтээлчид кино наадамд бүтээлээ их сойх болсон байна. Таны хувьд оролцох бодол байдаг уу?

-“Цасан хүн” уран сайхны киногоо “Ulaanbaatar” олон улсын кино наадамд оролцохоор төлөвлөсөн. Энэ наадмыг хувьдаа их үнэлдэг. Ер нь бид кино наадамд оролцох ёстой. Тэр хэрээр дэлхийн шилдэг уран бүтээлийг үзэж, оюун санаагаа тэлж, өөрсдийн уран бүтээлтэй харьцуулах том боломж. Иймээс цаашид ч кино наадамд оролцох болно.

                                                                                                     Б.ЮМЖИРДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

sap 2021-10-01 197.211.58.65

Та бизнесээ эхлүүлэхийн тулд зээл авахыг хүсч байна уу эсвэл компанийн эзэн бол танд бизнесээ санхүүжүүлэхийн тулд зээл хэрэгтэй байна, бид маш бага хүүтэй, маш бага хүүтэй зээл олгодог тул өнөөдөр бидэнтэй холбоо бариарай. Танд бизнес хэрэгтэй, компанийн эзэн, төрийн байгууллага гэх мэт зээл хэрэгтэй байна
Тиймээс өнөөдөр зээл авах бол бидэнтэй холбоо бариарай
intesa.sanpaolo.insurance@gmail.com
Та бидэнтэй холбоо барьсанд баяртай байгаа бөгөөд санхүүгийн амьдралаа сэр

Avatar

Зочин 2021-10-01 185.220.100.253

!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-01 202.179.26.45

Угийн эсрэг дүрийн царайтай

Avatar

guber 2021-10-01 202.9.40.186

mongol nairuulagch nar ooriigoo sain magtah yumaa byh yumiig meddeg unshij amjsan hymyys yumuu busad mergejil amarhan uu tegeed

Avatar

Зочин 2021-10-01 43.228.131.110

Мундахг жүжигчин дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж