Хакүхо 20 сая долларын өртөгтэй дэвжээ байгуулна

Хуучирсан мэдээ: 2021.10.01-нд нийтлэгдсэн

Хакүхо 20 сая долларын өртөгтэй дэвжээ байгуулна

Хакүхо 20 сая долларын өртөгтэй дэвжээ байгуулна

Сүмогийн холбоо өчигдөр/2021.09.30/ Хакүхо М.Даваажаргалыг зодог тайлахыг зөвшөөрч, Магаки оякатагийн нэрийг хайрласан билээ. Гэхдээ түүнд дэвжээ нээх эрх олгоогүй бөгөөд Мияагино дэвжээнд туслах оякатагаар ажиллахыг зөвшөөрсөн.

Мияагино ояката ирэх 2022 оны наймдугаар сард тэтгэвэрт гарч, түүний үйл хэргийг Хакүхо үргэлжлүүлнэ.

Хакүхо "Nikkan Sports”-д өгсөн ярилцлагадаа 20 сая ам.долларын өртөгтэй дэвжээ барих төсөл хэрэгжүүлнэ гэжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Хакүхо гурван жилийн өмнөөс Токио хотын Нихонбашитай ойролцоо Гинза дүүрэгт дэвжээ байгуулахаар судалж байгаа гэнэ. Түүний дэвжээ 2024 он гэхэд ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байгаа аж.

Дээд зиндааны 45 түрүүтэй Хакүхо тэтгэвэрт гарахдаа сүмогийн түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй тэтгэмж авна.

69 дэх их аваргын хувьд хэдийнэ өөрийн шавь нараа бэлдээд эхэлчихсэн. Түүний удирдлага дор Дайкихо Масахиро, Энхо, Хокүсэихо А.Даваанинж тэргүүтэй бөхчүүд бэлтгэл сургуулилалт хийж ирсэн. Өнгөрөгч Аки башёд Дайкихо санданмэ зиндааны 89 дүгээрт, Энхо жүрёогийн 11 дүгээрт, Хокүсэихо А.Даваанинж жүрёогийн 12 дугаарт эрэмбэлэгдэн барилджээ.

Хокүсэихо, Хакүхо, Энхо
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж