ОХУ-д “Youtube”-ийг хориглож болзошгүй

Хуучирсан мэдээ: 2021.10.01-нд нийтлэгдсэн

ОХУ-д “Youtube”-ийг хориглож болзошгүй

ОХУ-д “Youtube”-ийг хориглож болзошгүй

ОХУ энэ долоо хоногт дүрс бичлэгийн “Youtube” платформыг хориглож магадгүй гэдгээ анхааруулжээ. Учир нь тус платформ Оросын төрийн мэдээллийн сайт “Russia today”-ийн герман хэл дээрх сувгийг хаасан юм.

“Youtube”-ийг “Google”-ийн толгой компани “Alphabet” эзэмшдэг билээ. Тэдний мэдээлж байгаагаар “Russia today” сайтын суваг цар тахлын тухай худал мэдээлэл тараахын эсрэг бодлогыг зөрчсөн учир есдүгээр сарын 28-нд хаагдсан гэнэ.

Түүнчлэн маргааш нь /2021.9.29/ “Youtube” вакцины эсрэг агуулгатай бүх контентийг хориглож байгаагаа мэдэгдсэн юм.

Эл үйл явдал тусгаар тогтнолоо, тэр тусмаа цахим орчин дахь бие даасан байдлаа ихэд чухалчилдаг Оросын хувьд эмзгээр туссан бололтой.

Москвагийн харилцаа холбооны зохицуулагч Роскомандзорын мэдээлснээр тэд “Alphabet” компанид хандан хэрвээ сувгийг нь эргүүлэн нээхгүй бол “Youtube” платформыг хэсэгчлэн, эсвэл бүхэлд нь хориглох талаараа анхааруулсан гэнэ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж