ДСЦТС ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ц.Хангай томилогдлоо | News.MN

ДСЦТС ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ц.Хангай томилогдлоо

ДСЦТС ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ц.Хангай томилогдлоо

ДСЦТС ХК-ийн Гүйцэтгэх захирлаар  Ц.Хангай томилогдлоо
Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаж ДСЦТС ХК-ийн Гүйцэтгэх захирал С.Нэргүйн гаргасан хүсэлтийг үндэслэн Гүйцэтгэх захирлыг шинээр томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Тус хуралдаанаас гарсан тогтоолыг нийт ажилтнуудад танилцуулах, Гүйцэтгэх захирлаар томилогдож байгаа Цэнгэлийн Хангайд компанийн тамгыг хүлээлгэн өгөх хурлыг өнөөдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Хуралд ДСЦТС ХК-ийн Хөрөнгө оруулагч Ц.Цэнгэл, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Баярбаатар, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудаас тус компанийн салбар нэгжийн удирдлагууд цахимаар холбогдож оролцлоо.
С.Нэргүй захирал нь 2008 оноос өнөөдрийг хүртэл тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалтын олон ажлуудыг удирдан зохион байгуулж хийсэн. ДСЦТС ХК-д Ухаалаг тоолуурын автоматжуулсан системийг нэвтрүүлсэн нь түүний хийсэн томоохон ажлуудын нэг юм.
Өмнөх удирдлагын ажлыг амжилттай үргэлжлүүлэхээр 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ц.Хангай ажиллахаар тамга тэмдгээ гардан авлаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-01 192.82.64.251

Цэнгэл гэх луйварчин сайдын хүү байхнээ

Avatar

Зочин 2021-10-01 185.220.100.253

* Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-01 202.126.89.35

муусайн МАНгасууд

Avatar

Зочин 2021-10-01 202.126.89.173

Huviin hevshliin ajil ingeed dajgvi sain yavj baigaa yumdaa. Ataarhaj eldeviin yum yarih hereggvi !

Avatar

Зочин 2021-10-01 59.153.113.158

Хувийн комрани ээжийгээ зайлуулаад хуухэд нь авч бгаа юм бна дээ

Avatar

Оноч 2021-10-01 119.40.98.106

бас нэг бялуучин уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж