Төрийн албаныхныг амтшуулсан тусгай зөвшөөрлийг ЦӨӨЛЬЕ! | News.MN

Төрийн албаныхныг амтшуулсан тусгай зөвшөөрлийг ЦӨӨЛЬЕ!

Төрийн албаныхныг амтшуулсан тусгай зөвшөөрлийг ЦӨӨЛЬЕ!

Төрийн албаныхныг амтшуулсан тусгай зөвшөөрлийг ЦӨӨЛЬЕ!

“Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлөө сунгуулахын тулд хээл, хахууль өгөхгүй  бол хөдөлдөггүй.  Хууль дүрмээрээ явбал тусгай зөвшөөрөл сунгаж өгдөггүй. Таньдаг, мэддэг хүнээ  аргадаж, авлигадаж байж ажлаа бүтээдэг. Аж ахуйн нэгжүүд үүнийгээ  буруу гэдгийг мэддэг ч амьжиргаагаа залгуулахын тулд хахууль өгөхөөс  өөр аргагүд хүрдэг” тухайгаа хотын төвд байрлах рестораны ажилтан  ярив.  Энэ бол ганцхан жишээ. Монголд бизнес эрхлэхийн тулд төрийн албаны хар мянган бичиг баримт гарын үсэг цуглуулахад хүрдэг. Гарын үсэг бүр нь өөр, өөрийн авлигын тарифтай. Үүнээс болоод дампуурсан хаалгаа барьсан ч бас цөөнгүй. Авлига өгөхгүй бол албаны хүмүүсийг араанд зуугдана. Захын цагдаа, мэргэжлийн хяналтынхан орж ирээд дээрэлхэнэ. Хяналт, шалгалт нэртэй хамгийн үнэтэй бүтээгдэхүүнийг нь цүнхлээд явах улсын байцаагчид ч байдаг. Бараа, бүтээгдэхүүнийг муудсан үгүй шалгах нэрээр хайрцаг, хайрцаг чихэр архи аваад сууж байдаг төрийн албаныхан бий. Тэднийг цэгцлэхгүй бол бурууд амташсан төрийн албан хаагчид авлигын жинхэнэ утгаар нь цэцэглүүлж байна. 

Монгол Улсын хэмжээнд 2019 онд 1400 орчим тусгай зөвшөөрөл олгосон бол 2020 онд 1600 орчим болж өсчээ. Ерөнхийдөө төрийн байгууллагаас олгодог тусгай  зөвшөөрлийн тоо өссөн нь тэдний халаасыг зузаалах,  авлига, хээл хахуулийг цэцэглүүлэх үүр уурхай болсон гэхэд үнэнээс хол зөрөхгүй.

Үйлчилгээний байгууллагууд согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл авахын тулд:

  •  Тусгай зөвшөөрөл хүссэн албан тоот
  • ААН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Мэргэжлийн хяналтын газраас тухайн үйлчилгээний чиглэлээр ажлын байрандаа гаргуулсан улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлт
  •  Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний стандартын шаардлагыг дүгнэсэн стандартын хуудасны хуулбар
  • Тухайн дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтэстэй хийсэн гэрээний хуулбар
  •  Тухайн ажлын байранд гарсан онцгой байдлын газрын галын дүгнэлт зэргийг  бүрдүүлдэг.

Гэвч аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөл хүссэн материал шаардлага хангаж байгаа эсэх мэдээлэл тодорхойгүй, нэгдсэн мэдээллийн сан байхгүй учраас тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар авах явцад авлига их  гардаг аж. Төрийн байгууллагуудаас олгодог тусгай зөвшөөрөл, олон төрлийн  тодорхойлолт, лавлагаа хувийн хэвшилд  чөдөр тушаа болдог учраас эдгээрийн тоог бууруулах талаар олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан  ч тусыг эс олсон. Ямар сайндаа 2019 онд Авлигатай тэмцэх газраас  “Тусгай зөвшөөрөл авах, лиценз авахтай холбоотой мэргэжлийн хяналт, гааль, татварын байгууллага дахь авлига буурахгүй байна” гэдгийг мэдэгдсэн. Ерөнхийдөө дээрх мэдэгдэл нь “Бид үнэндээ барахгүй байна” гэдгээс ялгаагүй сонсогдож байв.

СУДАЛГАА: БИЗНЕСИЙН ОРЧИНД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АВЛИГА ХАМГИЙН ТОМ БЭРХШЭЭЛ

2020 оны судалгаанд  бизнесийн салбарынхан авлига хээл хахууль хүндрэлтэй,  төрийн үйлчилгээ, хүнд суртал бизнест хамгийн их саад  болж байгааг онцолжээ. Тодруулбал, төрийн байгууллагын авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдал анхаарал татахуйц байгаа юм. 

Хүснэгт. Бизнес эрхлэгчдэд төрийн байгууллагаас учруулж буй хүндрэл үүсгэж буй хүчин зүйлс 

2020 онд УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байсан О.Магнай “Би УИХ-ын гишүүн болох юм бол бүх тусгай зөвшөөрлийг цуцална. Хүнд суртлыг арилгана. Эдийн засгийн эрх чөлөөг олгоно. Дунд шатны дарга нарын хүнд суртал хэрээс хэтэрсэн” талаар мэдэгдэж байсан удаатай. 

Үе,үеийн эрх баригчид нийгэмд хардлага төрүүлж, авлигад өртсөн тусгай зөвшөөрлийг цэгцэлнэ гэж олонтаа ярьсан. УИХ-ын дарга Г.Занданшатар ч ийм амлалт өгч, хуулийн эрх зүйн орчинг өөрчилж өгнө гэдгээ ч амлаад буй. Гэхдээ Монголын дарга нар амалсан, ярьснаа ажил хэрэг болгох нь ховор. Гэсэн хэдий ч хувийн хэвшлийнхний дунд эерэг хүлээлт үүсчээ.Тэрбээр төр засгаас үйлдвэрлэл-бизнесийг бүх талаар дэмжих, саад бэрхшээлийг арилгах, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход анхаарна гэж амалсан юм. 

 УИХ-ын  намрын чуулганаар  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Тус хуулийн төсөлд 1600 орчим тусгай зөвшөөрлийг дор хаяж 440-490 болгон бууруулна гэдгийг онцолжээ.

Монгол Улс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг 2001 онд баталж байв. Тухайн үед 210 орчим байгууллага  тусгай зөвшөөрөл олгохоор хуульд тусгасан ч  үүнээс хойш энэ тусгай зөвшөөрлийг ийм байгууллага олгоно гэж нэмсээр  913-т хүрчээ. Түүгээр ч барахгүй зөвшөөрөл гаргахдаа хуульд байхгүй шаардлагууд тавьдаг болсон нь иргэдэд бичиг баримтын дарамтаас гадна санхүүгийн дарамт учруулж буй.

 АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ДАРААХ ӨӨРЧЛӨЛТ ОРНО

  • Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх, төрийн нийтийн өмчийг ашиглах, байгалийн баялгийг ашиглах, эрүүл ахуй хүний амь нас байгаль орчинд эрсдэл учруулж болохуйц үйл ажиллагааг зохицуулах зорилгоор тусгай зөвшөөрөл олгодог. Энэхүү хууль батлагдсанаар тусгай зөвшөөрлийн зохицуулалтгүй бизнесүүдийг шууд эхлүүлж болно.
  • Энгийн тусгай зөвшөөрлийг гурваас доошгүй жил, тусгай зөвшөөрлийг таваас доошгүй жил байхаар өөрчилнө.
  • Тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан аль нэг төрийн байгууллагаас тодорхойлолт авчир гэдэг асуудлыг болино. Мэдээллийн сангаасаа хараад шаардлагатай мэдээллээ хардаг болно. Тухайлбал, татвар, нийгмийн даатгалын өргүй гэсэн тодорхойлолтыг нэхэхгүй. Ажлын 45 хоногт ямар ч төрлийн зөвшөөрлийг олгодог болно. Цахимаар хүсэлтээ өгөөд ажлын тав хоногийн дотор материал хүлээж авсан байгууллага дутуу бичиг баримтыг нь хэлж өгнө.

Зарим байгууллагуудын олгодог зөвшөөрлийн тоо

  • Төв банк төрийн мөнгөний бодлого, санхүүгийн салбарын тогтвортой байдал, Монгол Улсын үндэсний төлбөрийн системийн найдвартай, аюулгүй, тасралтгүй ажиллагааг хангах чиглэлд 23 төрлийн зөвшөөрөл,
  • Санхүүгийн зохицуулах хороо нь  34 тусгай зөвшөөрөл, 18 зөвшөөрөл, 18 бүртгэл, нийтдээ 70 төрлийн бүртгэл, зөвшөөрөл,
  • Эрүүл мэндийн салбарт 14 төрлийн зөвшөөрөл,
  • Харилцаа холбооны зохицуулах хорооноос  10 төрлийн тусгай зөвшөөрөл олгож байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-01 185.220.100.253

>>>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

чагнаа 2021-10-01 124.158.109.140

Энэ гарчиг зөв байна. Жишээ нь: МУИС-ийг багш мэргэжлээр төгөссөн хүнээс дахин шалгалт авч байж багшлуулах зөвшөөрөл олгож байсныг мэдэх юм байна…

Avatar

зочин 2021-10-01 66.181.164.157

Нийслэлийн байгал орчины газар тусгай зөвшөөрлийг бүтэн 10 сар дарж байна. Энэ хээл хахуулаа авах гэж цалхаан цээрлүүлэж,
хясан боогдуулаж элдэв худлаа яриж тамлаж байна. Үндсэндээ 1 жил боллоо. Одоо өвөл боллоо. НБОГ дарга М.Нямбаяр, мэргэжилтэн Цэвээнханд нар хээл хахуулаа авах гэж дарамталж байна.

Avatar

Зочин 2021-10-01 64.119.22.130

мэнгэтийн авшай архины зөвшөөрөлөөр их бачжсан даа өргөдөлөө өгөөд ямар нэмэргүй аргаа бараад 2 сая өгч байсан сар гүйсэн ажил маань 7 хоногийн дотор бүтсэн бүх бтчиг баримт бүрэн байхад л хахуульгүй бол өгөхгүй нанзад гэж мэргэжлийн хяналтийн хилийн зөвшөөрөл өгдөг авгай байсан ээжтэй минь хамт ажиллаж байсан намайг сайн таньдаг хүн ичихгүй хахууль авч байсан

Avatar

Зочин 2021-10-01 49.0.158.86

Яаг үнэн бүх юм тусгай зөвшөөрөлтэй авахын тулд заавал авилга өгдөг.

Avatar

н**ш ГЭЖ 2021-10-01 202.179.26.0

ЭРҮҮЛ МЭНД, ЭРЧИМ ХҮЧ, БОЛОВСРОЛ ,БАРИЛГА ,ЗАМ ГҮҮР ,ТЭЭВЭР ЛОЖИСТК, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ , ЭМИЙН САН ГЭЭД БҮХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛИЙГ УСТГАХ ХЭРЭГТЭЙ. 30 ЖИЛ ИНГЭЖ ЯВЛАА. ЮҮҮ АХИЖ ДЭВШСЭНГҮЙ … ОДОО БОЛ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ НЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХЭЭС ИЛҮҮ ХЭЦҮҮ БОЛЦОН. БҮХАЖ АХУЙ НЭГЖ ХУУЛИАРАА Л ЯВЦГААЯ. ХЭН НЭГ ДАРГААС ҮЛ ХАМААРСАН… . ЯМАР Ч ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ГЭЖ БАЙХГҮЙГЭЭР АМЬДАРЪЯА

Avatar

mgl 2021-10-01 202.126.88.165

ungursun 30 jil ene bugdiig gaihmaar amjilttai baiguullaa.

Avatar

Бас бүтэхгүй 2021-10-01 150.129.143.169

Олон хэрэггүй тусгай зөвшөөрөлүүд ямарч хэрэггүй бөөн авилгал олон жил бугшсан архи пиво тамхи эмнэлэг эмийн сан барилга гээд тоочвол цөмий нь хийх гэж үзсэн ёстой бүтэхгүй юм байна лээ мөнгө өгч янз бүрийн юм нэхэж өөрсдийгөө ажлыг бүтээлгэж хөдөлмөр шулсаар байгаад дуусахын байна лээ зүгээр нэг паразитууд субботник хийсээр байгаад дуусна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын алба дүүргийн Нийслэлийн эрүүл мэндийн газар яамдууд Барилга хот гээд тэгж байснаас энэ газруудад ажилд орвол зүгээр бас бүтэ

Avatar

zochin 2021-10-01 202.179.25.223

Эмийн сангуудыг цөөлөх хэрэгтэй байна аа. Эмийн хамааралтай амьд хүмүүсээр дүүрэн болоод байна. Саш хэцүү байна боловсролын сисемд спортыг хөгжүүлэх хэрэгтэй байна бие бялдарын хөгжлийг нь сайжруулж эрүүл монгол хүнтэй болмоор байна эмийн хамааралтай спортлог хүмүүс баймаар байна.

Avatar

зочинэм 2021-10-01 202.179.25.223

эмийн хамааралтай биш эрүүл хүн

Avatar

Авилгал тэнд байна 2021-10-01 150.129.143.68

Нийслэлийн эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах хяналт шалгалт хийх хэрэгтэй

Avatar

Уурхайчин 2021-10-01 103.212.119.228

Өрмийнхэнийг хөдөө бол алт ухагчид гэж харж бйнга мөнгө нэхдэг… 68 хувийн татвр гэдгээс хойш өрмийнхөн өөд нар хархаа байсан. Өрөмдөж байж баялгаа олдгоос , дээрээс нь хараад мэргэлээд олдоггүй… Саяхан ТВ-гээр өрмийн дээж ийг шууд хөдөөний баагийнууд хаяж асгаж бна лээ. 1 м чулуун дээж 150 амд байдаг.. Орон нутаг юма хамгаалж болно. Гэхдээ манай эн доор юу бна гэдгээ мэдчихээд лицензээ цуцалж , дараа шинэ технологи гархаар ашиглаж болох….

Avatar

Усчин 2021-10-01 103.212.119.228

Худаг өрөмдөх зөвшөөрөл бна… Өрөмдөж ус олхын тулд компани эрсдэлээ даагаад захиалагчид ус гаргаж байгаа. Гэтэл дээрээс нь Усны хайгуул хийх эрх гэж нэг ланзгар юмыг БОАЖ яамнаас авдаг… Бөөн хүнд суртал , чирэгдэл … Одоо 10 жилийн дараа Монголд худаг өрөмдөөд ус гаргадаг компани байхгзй болно. Энэ ажлыг шинээр эхлэж хийж байгаа компани байхгүй. Маш их зардал гаргадаг., олон хүн ажилладг шиг багатай бизнес…Хувь хүмүүс болж өгвөл цэрэг цагда дуудна… Энд тэнд хөдөө өрмийн явж бйвал мө

Avatar

Зочин 2021-10-01 66.181.180.81

төрийн бус байгууллага, мэргэжлийн нийгэмлэг холбоодоор хийлгэх ажил шүү дээ.

Avatar

ГАЗАРЫН МАФИ 2021-10-01 202.179.26.0

ЭСВЭЛ НЭГ НЬ ХҮНД СУРТАЛ ГАРГАЖ / 48 ХУВЬ- ТАЙ ГАРСАН/ НӨГӨӨ НЬ АВИЛГАА АВЧ БАЙН УУ / 52 ХУВЬТАЙ ГАРСАН / НИЙЛЭЭД ЯГ 100 ХУВЬ …. ЖИНХЭНЭ МАФИ БОЛЧИХСЫМ БИЗ ДЭЭ..

Avatar

Зочин 2021-10-01 202.179.26.0

ККК. ЭХНИЙ 5 БАЙГУУЛЛАГЫН 2 ХҮН УТМЫН НЭГ НЬ АВИЛГА АВДАГ ГЭСЭН ҮГ ҮҮ. 50 ХУВЬТАЙ ГАРЧ …. ЭСВЭЛ 2 ХҮН ЭЭЛЖЛЭЭД АВДАГ ЮМ УУ

Avatar

ЗАВХАРСАН ЮМ 2021-10-01 202.179.26.0

ККК. ЭХНИЙ 5 БАЙГУУЛЛАГЫНЫН НЭГ НЬ АВИЛГА АВДАГ ГЭСЭН ҮГ ҮҮ. 50 ХУВЬТАЙ ГАРЧ …. ЭСВЭЛ 2 ХҮН ЭЭЛЖЛЖЛЭЭД БАЙГАА ЮМ УУ

Avatar

Зочин 2021-10-01 192.82.82.41

АНЫ ҮЕД Л ХОРОО БОЛГОНД ХЭДЭН ХҮНД Ч БИЛЭЭ АРХИ ТАМХИ ЗАРНА ГЭЭД БҮГДИЙГ ЖУРАМЛАЖ ИЙМ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖ ЭХЭЛСЭН САНАГДАХ ЮМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж