"Д.Монголхүүгээс мэдүүлэг авахаар саатуулсан"

Хуучирсан мэдээ: 2021.10.01-нд нийтлэгдсэн

"Д.Монголхүүгээс мэдүүлэг авахаар саатуулсан"

"Д.Монголхүүгээс мэдүүлэг авахаар саатуулсан"

Ардчилсан намын гишүүн Д.Монголхүү, “Зон олны нам”-ын дарга Э.Одбаяр нарын хүмүүс Сүхбаатарын талбайд 14 хоног жагсаж буй. Тэд “No Naadam” хөдөлгөөний хамтаар, Засгийн газарт огцрох шаардлага хүргүүлсэн. Гэсэн ч өчигдөр /2021.9.30/ жагсаалынх нь үеэр Д.Монголхүүг баривчилжээ. Тэрбээр, олон нийтийг хамраагүй тайван жагсаал хийж байгаа жагсагчдын эрх ашгийг хамгаалах ёстой гэсэн юм. Түүнийг яагаад баривчилсан талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад:

-Цар тахлын үед хэрэгжүүлж буй хууль, дүрмийг зөрчиж зөвшөөрөлгүй олон нийтийг цуглуулсан гэх шалтгаанаар байцаалт мэдүүлэг авахаар тухайн хүнийг түр саатуулсан. Энэ нь баривчилсан гэсэн үг биш. Зөрчлийн үйлдлийг таслан зогсоож, яагаад хууль зөрчиж байгаа талаар тайлбар, мэдүүлэг авч байгаа зүйл. Түүнээс цагдаагийн байгууллага зохих тайлбар, мэдүүлгийг авсны дараа суллана. Жагсаалд оролцогчдоос өөр хүн саатуулсан зүйл байхгүй гэлээ.

COVID-19-ӨӨР ӨВДӨЖ БИЕИЙН БАЙДАЛ НЬ ХҮНДЭРСЭН ХҮНД ХЭВТЭХ ЭМНЭЛГИЙН ШАЛ Ч ОЛДОХГҮЙ БАЙНА

"NoDoubleStandard" иргэдийн хөдөлгөөнийг 13 дахь өдрөө төв талбайд жагсаж байх үеэр Д.Монголхүү:

-Манай хөдөлгөөнд нэгдсэн иргэдийн төлөөлөл зургадугаар сараас хойш тууштай хандаж байна. Бид олон шаардлагыг холбогдох газруудад тавьсан ч хариу өгөөгүй учир Засгийн газрыг огцрох шаардаж байгаа. Цар тахлын улмаас нас барсан иргэдийн ар гэрээс Засгийн газар уучлалт гуйж, хариуцлага хүлээхийг иргэд хүсч байна шүү дээ. Өдөр ирэх бүрд нөхцөл байдал хүндэрч, эмнэлэг ачааллаа дийлэхгүй. Ор ч олдохгүй байна. Тиймээс өнгөрсөн зургадугаар сараас эхлэн Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд үндсэн найман шаардлагыг хүргүүлсэн. Тухайлбал,

  • Covid-19-өөр нас барсан иргэдийн ар гэрийн өмнө хариуцлага хүлээх,
  • Covid-19 халдварт төрөөс зарцуулж буй төсвийг олон нийтэд нээлттэй харуулах,
  • Удаа дараагийн хязгаарлалт тогтоохгүй байх,

Covid-19-ийг илрүүлэх шинжилгээг нийт цэгүүдэд үнэгүй авах зэрэг шаардлага, саналыг удаа дараа өгсөн. Нэг ч хариу тайлбар ирээгүй. Хүн бүр хардах эрхтэй. Биднийг улс төрийн зорилготой жагсаал цуглаан зохион байгуулж байна гэж зарим хүн хардаж байна. Тэр нь ч зөв. Эцсийн дүндээ бидэнд улс төр биш бодит нөхцөл байдал чухал гэдгийг иргэд удахгүй ухаарах байх. Эмнэлэгт ор олдохгүй, бүр хэвтэх шал ч олдохгүй байхад Засгийн газар нүүр бардам сайн ажиллах байна гэж хэлэх эрхгүй. Хэрэв шаардлага хүлээж авахгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдсэн юм.

Түүнийг одоогийн байдлаар зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан хэргээр түр саатуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж