Рональд Куман Барселонагийн асуудал уу? | News.MN

Рональд Куман Барселонагийн асуудал уу?

Рональд Куман Барселонагийн асуудал уу?

Рональд Куман Барселонагийн асуудал уу?

Өнгөрсөн зун Лионель Мессигээ алдаж, нөхөж баршгүй том ан цавтай болсон Барселона шинэ улирлын эхлэлийг тааруу тавиад байна. Ла лигт зургадугаар байрт бичигдэж буй Каталоны баг өчигдөр (2021.09.29) УЕФА Аваргуудын лигийн ээлжит тоглолтоо Португалын Бенфикагийн эсрэг хийж, 3-0 гэсэн харьцаатай ялагдав. Энэхүү тоглолтын дараа тус багийн ахлах дасгалжуулагч Рональд Куманы халаа сэлгээний асуудал хурцаар хөндөгдсөн.

Өчигдөр тоглолтын дараа Рональд Куман хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Клубтай холбоотой хүмүүс одоогийн Барселонагийн нөхцөл байдлыг олж харахгүй байх шиг байна. Би; асуудалтай нүүр тулна. Мэдээж, бид цаашдаа сайжрах боломжтой ч Аваргуудын лигт түрүүлэхгүй. Энэ баг хуучин шигээ биш болсон. Хэн ч харсан ойлгомжтой. Ийм үр дүн авахад хэцүү байна. Бид эрт гоол алдсаныхаа дараа хариуг нь барих гээд гоол оруулж чадсангүй. Эсрэг баг маань хүчтэй, хурдан байлаа. Биднээс илүү олон баг бий” гэжээ.

Харин Барселонагийн залуу тамирчин Фрэнки дэ Йонг “Дасгалжуулагч солилоо гээд асуудал шийдэгдэхгүй ээ. Би Куманы талаар ярихгүй. Миний хэрэг биш. Бид хамтдаа эцсээ хүртэл тэмцэж, энэ нүхнээс гарах хэрэгтэй” хэмээн ярьжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өнөөдөр Барселонагийн Удирдах зөвлөлийнхөн хурал зарлаж, Куманы ирээдүйг шийдэх аж. Хэрэв Куман халагдвал түүний оронд Шави, Роберто Мартинез нарын нэр шинэ дасгалжуулагчид яригдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2021-09-30 103.26.195.245

Би бараг 50 жил хөл бөмбөг үзэж байгаа хүнЭнэ хугацаанд алсаас маш хүчтэй цохьдог хоёр хөл бөмбөгчин л миний ой санамжинд үлджээ. Нэг нь энэ Р.КУМАН. нөгөө нь Бразилийн Р.КАРЛОС.

Avatar

ylcuun nyyts 10 2021-09-30 172.85.168.166

dyygai

Avatar

- 2021-09-30 172.85.168.166

xenii y/t

Avatar

Зочин 2021-09-30 185.220.101.47

!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Carlo Ancelotti 2021-09-30 192.82.76.205

Асуудалд бодитой хандаж байна гээд ийм домог болсон багаар "шал арчиж" болохгүй. Мессиг мартаад урагшаа явахын оронд ам ангайвал "Месси минь явчихсан. Өөр арга алга" гээд байх юм. Ийм уначихсан сэтгэлзүйтэй хүн бусдыг манлайлж чадахгүй дээ. Ядаж байхад Luuk De Jong, Sergi Roberto хоёрыг яах гэж гаргаад байгааг нь ерөөсөө ойлгохгүй юм. Туршлагагүй ч гэсэн зүтгэлтэй залуучуудыг гаргасан нь дээр. Өнгөрсөн шөнө энэ хөгшин ёстой тэнэгтэж өгсөн. Тийм ээ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж