NBA: Вакцин хийлгээгүй бол цалин авахгүй

Хуучирсан мэдээ: 2021.09.30-нд нийтлэгдсэн

NBA: Вакцин хийлгээгүй бол цалин авахгүй

NBA: Вакцин хийлгээгүй бол цалин авахгүй

NBA-ийн зүгээс лигийн тамирчдаа вакцинд хамрагдахыг уриалж, бүхий л боломжит аргаар хөдөлгөж байна. "CNN" сайтын мэдээлж буйгаар одоогоор NBA-ийн тамирчдын 90 гаруй хувь вакциндаа бүрэн хамрагдаад байгаа аж.

NBA-ийн харилцаа холбооны гүйцэтгэх ерөнхийлөгч Майк Басс fчигдөр (2021.09.29) вакцин хийлгээгүй гэх шалтгаанаар тоглолтод оролцоогүй тамирчдын цалинг олгохгүй гэж мэдэгдэв. АНУ-ын зарим мужууд вакцинд хамрагдаагүй тоглогчдыг тоглолтод оролцуулахгүй гэсэн хатуу журам баримталж буй.

Нью-Йорк болон Сан Франциско хотууд аливаа спортын тамирчдыг вакцинд хамрагдахыг шаардаж буй бөгөөд энэхүү шийдвэр нь Брүүклин Нетс, Голден Стэйт Уорриорс, Нью-Йорк Никс зэрэг багуудад нөлөө үзүүлж байна. Тодруулбал, вакцинд хамрагдаагүй дээрх багийн тоглогчид талбайдаа хийх тоглолтод оролцох боломжгүй.

Өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк Никс баг тамирчдаа бүрэн вакцинд хамрагдсаныг зарласан.

Голден Стэйт Уорриорс багийн хамгаалагч Андрью Уиггинс вакцин хийлгэхээс татгалзаж байгаа аж. Тэрбээр “Би итгэж байгаа зүйлийнхээ төлөө, өөрийнхөө зөв гэж бодож буй зүйлийнхээ төлөө эцсээ хүртэл тэмцэнэ. Хэн нэгний зөв гэж бодож буй зүйл өөр нэгний хувьд буруу байдаг” гэж ярьжээ.

Нетс баг одоогоор багийнхаа вакцины талаарх мэдээллийг ил болгоогүй байна.

Вакцинд хамрагдаагүй тамирчид багийнхантайгаа зайнаас холбогдож, хуралд сууж, фитнесс, нөхөн сэргээлтийн танхим руу багийнхан нь байхгүй үед нэвтрэх аж. Мөн гэртээ хийх тоглолтын үеэр гэрээсээ гаралгүй, халдвар хамгааллын дэглэм баримталж, аялан тоглолтоор явахдаа зайлшгүй тохиолдол биш л бол буудлаасаа гарах хориотой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж