Хашаагаа Чингисийн хөрөг, монгол бичгээр чимжээ

Хуучирсан мэдээ: 2021.09.30-нд нийтлэгдсэн

Хашаагаа Чингисийн хөрөг, монгол бичгээр чимжээ

Хашаагаа Чингисийн хөрөг, монгол бичгээр чимжээ

Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Баянхошууны Хөтөлийн буудлын хойд дэнжид байрлах хашаа цахим сүлжээнд олны анхаарлыг татаж байна. Уулын орой дээр байрлах "GREEN MART" гэх дэлгүүрийн хашааг Чингисийн хөрөг болон монгол бичгээр бичсэн зарлигуудаар чимжээ.

Тус хашааны эзэд болох Л.Мөнх-Эрдэнэ, Г.Оюун нар хөдөлмөрч бүтээлч, хосууд болохыг хүмүүс онцлов. Эхнэр нь Дүрслэх урлагийн дээд сургуулийг 2010 онд дүүргэжээ. Тэрбээр хувцасны дизайнер, график дизайн, мэргэжилтэй аж. Харин нөхөр Л.Мөнх-Эрдэнэ нь барилгын инженер. Амьдарч байгаа орчныхоо өнгө төрхийг өөрчилсөн нь хүмүүсийн хүндлэлийг ихэд хүлээж буй юм.

Анх хашаагаа гоёх санааг нөхөр нь гаргасан бөгөөд хоёулаа нийлээд өнгөрсөн оны долдугаар сарын 8-нд хашаан дээрээ зурж эхэлжээ. Тэд өнгө өнгийн тосон будаг, төрөл бүрийн нарийн, бүдүүн багс, бийр зэргийг ашигласан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж