Иргэдийн жагсаалыг эмх замбараагүй байдалд хүргэхийг хэн хүсэв?

Хуучирсан мэдээ: 2021.09.30-нд нийтлэгдсэн

Иргэдийн жагсаалыг эмх замбараагүй байдалд хүргэхийг хэн хүсэв?

Иргэдийн жагсаалыг эмх замбараагүй байдалд хүргэхийг хэн хүсэв?

УИХ-ын намрын чуулганы нээлттэй зэрэгцээд сөрөг хүчин гудамжид жагсаж, “Одоо боллоо” эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулах гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж мэдээлэхдээ “Монгол Улс Covid-19-ийн тархалт, нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна. Эрх бахригчид 20 их наяд төгрөгийг ямар ч үр дүнгүй ашигласныг өнөөгийн нөхцөл байдал бидэнд харууллаа. Энэ их хөрөнгө ямар ч хяналтгүй зарцуулагдаж байна. Өөрөөр хэлбэл, мэдээллийг хаалттай байлгаж байгаад ямар их хөрөнгө завшсан нь харагдаж байна. Ихэнх хөрөнгийг 2020, 2021 оны сонгуульд зарцуулсан. Үүнээс харахад халдварын эсрэг зарцуулсан хөрөнгө, мөнгө бүгдээрээ буруу замаар орсон. Covid-19-ийн хууль нэрийдлээр дарангуйллын систем бий болгож байна. Тиймээс тус хуулийг цуцлахыг шаардаж байна. Эдийн засаг 5.4 хувиар унаж, инфляци хоёр оронтой тоо руу дөхлөө. Хувийн хэвшлүүдийн үйл ажиллагааг хааж, бизнесийн эрх чөлөөг боомилж байгаа гэхэд буруудахгүй. Тиймээс маргааш буюу аравдугаар сарын 1-ний өдөр болох жагсаалд ард иргэд, бизнес эрхлэгчид, жижиг дунд бизнес, үйлчилгээний салбарынхан ирж, дуу хоолойгоо хүргээрэй. Бид бүхэн жагсаалд ирсэн иргэдэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, тайван замаар жагсах боломжоор хангаж ажиллана. Жагсаалыг үймүүлэх, эмх замбараагүй байдал үүсгэх яриа сонсогдож байна. Ийм зүйлийг цагдаагийн байгууллагаас зохицуулна гэж итгэж байна” гэжээ.

Харин цагдаагийн байгууллагаас жагсаал зохион байгуулахгүй байх шаардлагыг АН-д хүргүүлж, хариуцлагаа өөрсдөө хүлээхийг анхааруулж.

Өөрөөр хэлбэл, АН-ын задгай талбайд зохион байгуулсан хэвлэлийн бага хуралд гэнэт “морилж” очсон  Сүхбаатар дүүргийн цагдаа нар олон нийтийн өмнө шаардлага нэртэй хүргүүлсэн сүрдүүлэг хүргүүлсэн нь “Жагсаал цуглаанаас гарсан аливаа эрсдэлд зохион байгуулагч байгууллага хариуцлага хүлээнэ”.

Энэхүү сүрдүүлгээс харахад үг, үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх иргэдийн цуглааныг эмх замбараагүй байдалд хүргэж, эцэст нь АН-ыг буруутгах сонирхол эрх баригчдад байгаа юм биш биз.

Задгай талбайн үйл ажиллагааг хааж боохгүй болохоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн амаар хэлсэн. “ICT EXPO-2021” арга хэмжээний дараа. Тэрбээр “Цаашид тэмцээн уралдаан нээлттэй болно. Мөн доторх арга хэмжээг ч нээлттэй болгоно. Тиймээс эдийн засгаа нээлттэй болгоно. Харин тэнцвэртэй барих бодлого баримтлана. Хөл хорио тавих нь зөв. Гэхдээ дасан зохицож, эдийн засгаа нээнэ. Цаашид цар тахал улам мутацилагдаад үргэлжлэхийг ДЭМБ-аас хэлж байгаа. Тиймээс энгийн хэмнэл рүү орж, урагшлах хэрэгтэй” гэж байв. Түүнээс “Цар тахлын үед халдвар хамгааллын дэглэм зөрчиж, олон хүнийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулсан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэтэй хариуцлага тооцох уу” гэж асуусан сэтгүүлчийн асуултад хариулахдаа.

Арваадхан хоногийн өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO-2021” зохион байгуулж, дуу хуур, бүжиг наадам болцгоосон билээ. Атал манай цагдаа нар шаардлага, сүрдүүлэг бариад очсон нь үгүй. Эсрэгээрээ иргэдээ хашааны гадна хорьчхоод эрх баригчдыг хамгаалаад зогсож байсан шүү дээ.

Өнгөрсөн хугацаанд эрх баригчид УОК-ын гаргасан дүрэм журмаа өөрсдөө зөрчид, хөл хориог үл тоон хүний бөөгнөрөл үүсгэх нь бараг бичигдээгүй хууль болсон. Эсрэгээрээ энгийн иргэд жагсвал баривчилна. Аж ахуйн нэгжүүд нь хариуцлагын гэрээгүйгээр хаалгаа нээвэл торгоно, шийтгэнэ, тусгай зөвшөөрлийг нь цуцална.

Найр хурим хийсэн иргэдээ яллана. Адаг сүүлдээ “Наадам битгий хий, ард түмнийхээ амь насыг авар, аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагаа нээ” гэж жагссан иргэдээ гадаадын тагнуул болгож, гудамжны рецетивүүдийг хөлслөөд загнуулж, зануулж байлаа.

Энэ мэтээр эрх баригчдын дабль стандартаа хэрэгжүүлэх бамбай нь Монголын цагдаа болж хувирсан. Үнэндээ миний цагдаа намайг хамгаалах биш дарамталдаг, зоддог, ил цагаан сүрдүүлдэг болоод удаж байгаа. Эрх баригчдын бууны нохой болсон цагдаа нар иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд битгий халдаарай. Дарга нар шоудаж, сонгуульдаж болдог, иргэд эрхээ эдэлж, үгээ хэлж болохгүй юу!

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ТэнэглэлТэнэглэл
23
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж