Сүмогийн холбоо өнөөдөр (2021.09.30) болсон Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаанаараа Ёкозүна Хакүхогийн зодог тайлах, Магаки нэрийн залгамжлагч болохыг зөвшөөрсөн байна. Хакүхо зодог тайлах хүсэлтэй байгаагаа энэ сарын 27 -нд зарлаж, 29-нд өргөдлөө ирүүлжээ. Ийнхүү цаашид Хакүхо дэвжээн дээр барилдалгүй, залуу хойч үеэ мастерын хувиар дасгалжуулахаар болов.
Хакүхо 2019 оны есдүгээр сард Японы иргэншил авч, сүмогийн холбоонд ояката болж үлдэх болзол хангасан билээ.
Эх сурвалж: MAINICHI.JP