Хоёрдугаар эмнэлгийн харъяа шинэ цэцэрлэгийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2021.09.30-нд нийтлэгдсэн

Хоёрдугаар эмнэлгийн харъяа шинэ цэцэрлэгийн нээлт боллоо

Хоёрдугаар эмнэлгийн харъяа шинэ цэцэрлэгийн нээлт боллоо

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх цэцэрлэгийн нээлт өнөөдөр (2021.09.30) боллоо. Тус цэцэрлэг нь Баянзүрх дүүргийн 50 дугаар цэцэрлэгийн харъяа салбар цэцэрлэг болж буй юм. Тус цэцэрлэгт Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч, ажилчдын хүүхдүүд суралцана.

“Айвико” ХХК, “Дэвжих ган хар” ХХК компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд барилга барих зардлыг гаргаж, 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Эмнэлгийн захиргааны зориулалттай барилгыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалттай барилга болгон өөрчлөн барьсан байна.

Мөн боловсролын салбар мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж, төрөөс нэг хүүхдийн хувьсах болон хоолны зардлыг хариуцан ажиллаж буй аж. Цэцэрлэгийн багтаамжийн хувьд дөрвөн бүлэгт 100 гаруй хүүхэд суралцах багтаамжтай юм. Улсын хоёрдугаар эмнэлэг нь 750 гаруй эмч, ажилчин, цэцэрлэгийн насны 400 орчим хүүхэдтэй байна. Цэцэрлэгийн нээлтэд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:

-Энэ хичээлийн шинэ жилийн хувьд хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт, улсын хэмжээнд бүх таван настнуудаа цэцэрлэгт хамруулах зорилго тавин ажиллаж байна. Энэхүү зорилгын бас нэг биелэл нь Улсын хоёрдугаар эмнэлгийн харъяа энэ цэцэрлэг юм. Хоёрдугаарт, бид энэ хичээлийн жилээс эхлэн нэгдүгээр ангид орж байгаа 80 мянга орчим хүүхдээс түүвэрлэж, гарааны үнэлгээ хийж ажиллана. Энэ нь хүүхэд сургуулийн өмнөх боловсролд сурч, мэдэх ёстой бүхний түвшинг тогтоож өгөх том ажил юм. Гуравдугаарт, цэцэрлэгийн хүртээмжийг шинэ шатанд хүргэх зорилготой ажиллаж байна. Үүний тулд мэдээж улсын цэцэрлэг барих хувийн цэцэрлэгүүдийг дэмжиж ажиллана. Мөн яамнаас цэцэрлэгийн нэг хүүхдийн хувьсах болон хоолны зардлыг хариуцан, дэмжиж ажиллаж байна.

М.БАТЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж