2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 472,799,875.11 төгрөгийн үнийн дүн бүхий 1,372,330 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баянгол зочид буудал" ХК (BNG +11.33%) болон "Ариг гал" ХК (EER +4.21%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Глобал монголиа холдингс" ХК (HML -10.18%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID – 5.49%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 42,812 ширхэг нэгж эрхийг нийт 13,788,761 төгрөгөөр арилжигдсан байна.
Компанийн бондын арилжаагаар 21 ширхэг бондыг 2,096,400 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.61 хувиар буурч, 42937.26 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,966,042,855,839.78 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ